Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гомбодорж: Цаст төвдөөс ч зорьж ирж манай гутлыг авдаг

Б.Гандолгор, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 15
Өдрийн шуудан
“Саран гоёл” гутлын үйлдвэрийн
захирал Б.Гомбодорж

Ах нь бор зүрхээрээ хөдөлмөрлөж үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон.

Манай үйлдвэрийн хийсэн гутлыг Өвөр Монгол, Цаст Төвдийн дээд монголчууд зорьж ирээд худалдаж авдаг юм. Бид боломжийн ханштай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангахыг хичээж ирсний л ач” хэмээн “Саран гоёл” гутлын үйлдвэрийн захирал Б.Гомбодорж ярилаа.

Түүнийг “300 хүн, 300 амжилт” булангийнхаа зочноор урьсан юм.

-Та хаана төрж өссөн бэ. Таны анх гутал хийж сурсан түүхээс ярилцдагаа эхлэх үү?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Энэ л газраа амьдарч явна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэргийн албанд мордсон. Улс орон зах зээлийн нийгэмд шилжиж байхад би дэргээс халагдаж таарсан. Тэр үед хэр барагтай ажил олдохгүй хүндхэн байлаа. Овсгоотой нэг нь гахай чирээд ганзагын наймаанд мордсон. Гэхдээ би тэгээгүй. Аав, ээж хоёр маань намайг өөрсдийнхөө танил Цогт ахад даатгасан юм.

Ах маань гарын дүйтэй, гутал их гоё улладаг болохоор зүгээр суудаггүй байлаа. Түүнийг дагаж миний гуталчин болох зам эхэлсэн дээ. Надад гутал хийхийг сургасан Цогт ахдаа баярлаж явдаг. Хүнд сурсан юм илүүддэггүй гэж үнэн юм билээ. Цэргээс ирээд сурсан эрдмээрээ одоо ч амьдралаа залгуулж байна.

-Танай үйлдвэрийн гол брэнд ээтэн хоншоортой гутал гэсэн. Харин та анх сурч байхдаа ямар гутал хийж байв?

-Эхлээд хүүхдийн гутат хийж сурсан. Бүх зүйлийг өөрөө гардаж хийдэг байлэа. Дараа нь эхнэр маань хамжилцдаг 6oлсон. Ингээд гэр бүлийн жижиг үйлдвэрлэлээ босгосон доо. Гутлын үйлдвэрлэлээ 2002 оноос эхлүүлсэн юм байна. Одоо манай үйлдвэр арав гаруй ажилчинтай. Өдөрт 30 гаруй гутал хийдэг. Бид голдуу гутлаа гараар хийдэг болохоор цаг их зарцуулдаг. Сүүлийн үед хөдөөнийхний дунд ид моод болоод байгаа ээтэн хоншоортой гутал, эрэгтэй хүний нохойн арьсан дотортой гутал түлхүү үйлдвэрлэж байна. Тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болчихоод байгаа.

-Өдөрт 30 гаруй гутал үйлдвэрлэдэг гэхээр жилдээ хэр олныг зах зээлд гаргадаг гэсэн үг вэ?

-Тэр тоог нарийн гаргах боломжгүй л дээ. Захиалгаасаа л шалтгаалдаг юм. Цагаан cap, наадмын үеэр ээтэн гутлын захиалга нэмэгдэнэ. Харин ид хүйтний улиралд нохойн арьсан дотортой гутлын захиалга ихсэх жишээтэй. Манай үйлдвэрлэл улирлаас хамаарна. Цагаан сараас хойш ноолуур гарах үе хүртэл cap зогсолт хийх тохиолдол ч гардаг юм. Энэ завсрын үед борлуулалт мууддаг. Малчид ноолуурынхаа мөнгийг гарахаар захиалга өгөх нь нэмэгддэг.

-Үйл ажиллагаагаа явуулаад арав гаруй жил болсон. “Саран гоёл”-ыг хөдөөнийхөн анддаггүй байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн хөдөөнийхөн төдийгүй Өвөр монгол, Төвдийн дээд монголчууд хүртэл зорьж гутал авдаг юм. Бас Тува болон Эрхүү, Улаан-Үдийнхэн манай үйлдвэрийн нохойн арьсан дотортой гутлыг захиалж авдаг. Гэхдээ ченжээр дамжуулахаас өөр аргагүй байдаг юм. Түншлэгч нараасаа захиалга аваад үйлдвэрлэдэг. Манай монгол угсаатан үндэснийхээ хувцсыг сонирхож хэрэглэж байгаа нь сайхан санагддаг. Нэг дээд монгол хүн хэд хэдэн удаа ирж гутал авсан.

-Гутлынхаа загварыг та гаргадаг уу, эсвэл загвар зохион бүтээгчтэй юу?

-Зах зээлд өрсөлдөж байгаа учраас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ загвар чанарт хамгийн их анхаардаг. Жил жилд л арай өөр загварын гутал үйлдвэрлэдэг. Загвар, эсгүүрээ би өөрөө хийдэг. Аливаа ажилд дадлагажаад сураад ирэхээр түүртэх зүйл байдаггүй юм билээ.

-Гутал хийдэг хүн геометрийн нарийн мэдрэмжгэй байх ёстой гэж зарим хүн ярьдаг юм билээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нарийн хэмжээс гаргадаг болохоор геометрийн мэдлэг хэрэгтэй л дээ. Ер нь хийгээд сурчихсан байхад гарт орчихдог юм.

-Үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээлтэй зүйл тохиолдох үе гарна биз?

-Бүх зүйл дардан сайхан байна гэж байхгүй шүү дээ. Тоног төхөөрөмжөөс эхлээд дутагдах гачигдах зүйл гаралгүй яах вэ. Одоо ч бид бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж чадаагүй л байна. Бас хааяа банктай түншилж эргэлтийн зээл авна. Ингэж байж л үйлдвэрлэлээ явуулдаг. Гутал хийж сурсныхаа дараахан нэг жил хөндийрч үзсэн. Эхнэр бид хоёр наймаа хийх гэж оролдлоо. Дэнжийн мянгын зах дээр гардаг юм. Гэтэл яагаад ч чадаагүй. Ингээд л гутал үйлдвэрлэх ажилдаа эргээд орсон доо. Бид зүтгэж байгаад хоёр давхар байр барьсан.

Танайх түүхий эдээ хаанаас авдаг вэ, өөрсдөө арьсаа боловсруулах уу?

-Манай үйлдвэр урд хөршөөс оруулж ирсэн боловсруулсан арьсаар гутлаа хийдэг. Үнэнийг хэлэхэд манайхан арьсаа дутуу боловсруулаад байдаг юм. Монголд боловсруулсан арьсаар хийхээр хээ дарахад их хэцүү. Цагаан шүү татаад хээ тавьсан хэсэг нь загалтаад халтар болчихдог. Харин хятадуудын боловсруулсан арьс цагаан шүү татна гэж байхгүй. Арьсаа өөрсдөө боловсруулах талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ хэдэн жилийн дараа өөрсдөө боловсруулдаг болж магадгүй.

-Та боломжийн үнээр зах зээлд нийлүүлэхийг хичээдэг гэж хэлж байсан. Тэгэхээр үйлдвэрээсээ хямд өртгөөр гардаг гэсэн үг үү?

-Ээтэн хоншоортой гутлыг үйлдвэрээс ирж авсан хүнд 75 мянган төгрөгөөр л өгдөг юм Үнэтэйдээ л 150 мянга байх жишээтэй. Би энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Хэтэрхий хямд үнэ тогтоочихоор өрсөлдөгч нарт таалагдаггүй юм билээ. Сүүлийн үед юмны үнэ өсөхийн хэрээр боловсруулсан арьсны үнэ нэмэгдсэн. Зах зээлийн байдлаас шалтгаалаад гутлынхаа үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Манайх “Нарантуул” зах дээрх лангуунтай. Тэндээ үйлдвэрийнхээ үнээр зардаг. Хүмүүсийн худалдан авах чадвар бас тийм ч сайн биш байна. Тэгэхээр үйлдвэрлэгчид үнийн тал дээр уян хатан байх ёстой болов уу.

-Та гутал хийдэг хүн болохоор бусдын өмссөн гутлыг сонирхож харна биз?

-Нээрээ тийм зантай болчихдог юм билээ. Ялангуяа манайхтай яг ижилхэн гутал өмссөн байвал нүдэнд содон тусдаг юм. Манайхан их мундаг болж байгаа шүү. Бүгдээрээ л их бага хэмжээгээр үйлдвэрлэл эрхэлж байна.

Зураг