Уншиж байна ...

"Нийтийн тээврийн шөнийн автобусаар зорчих үнэ өдрийнхтэй адил 1,000 төгрөг"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 11 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод нийтийн тээврийн шөнийн автобус гурван чиглэлд иргэдэд үйлчилдэг.

Тодруулбал ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”, ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай чиглэлд өдөр бүр шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг байна.

Эдгээр автобусаар зорчих үнэ өдрийнхтэй адил буюу 1,000 төгрөг төлж гурван удаа үнэгүй дамжин сууна. Ингэхдээ автобуснаас буух бүрдээ Umoney картаа төхөөрөмжид уншуулах ёстой. Хэрэв мартсан бол дараагийн автобусанд дахин 1,000 төгрөг төлнө.

Нийтийн тээврийн автобусны шөнийн чиглэлийн маршрутыг иргэдийн зорчилтын судалгааг үндэслэн гаргадаг бөгөөд чиглэлийг нэмэх асуудлыг судалж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Нийслэл хотод анх 2014 онд шөнийн тээвэр эхэлсэн бол 2023 онд хамгийн олон буюу 5 шар-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай - Ботаник, Шархад-3, 4-р хороолол, 3, 4-р хороолол-Өнөр хороолол, Зунжин худалдааны төв-Ард кино театр, МУБИС-Шинэ Яармаг хороолол гэсэн зургаан чиглэлд иргэдэд үйлчилж байжээ.