Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд буй.
Хяналт шалгалтаар хаяг, самбар, гадна тохижилтын орчинтой холбоотой зөрчлүүд ихээр илэрч байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа "Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 хувь нь стандартын шаардлага хангаагүй бөгөөд ихэнх нь гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг хангахгүй байгаа зөрчлүүд байна. Иймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягийн хотын стандартын шаардлагуудыг хангуулахаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадын 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг.
Бид эхний ээлжид мэдэгдлийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаат үүргийг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэлх арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв.
Баянзүрх дүүрэгт гэхэд гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчил илэрчээ.
ХУДАЛДАА, ҮЙЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ГАДНА ОРЧНЫ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Гадна орчны ерөнхий шаардлага,
Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!