Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 10-наас гудамж, талбайг цэгцлэх хяналт, шалгалт эхэлжээ.
Энэ тухай УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр "Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалт есөн дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 10-наас үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд 1,840 орчим зөрчил илэрлээ.
Нийтийн эзэмшлийн зам, талбайг ААН-үүд хашаа хайсаар хаасан, зөвшөөрөлгүй зогсоол болгож ашигласан, хаягийн байгууламж, ил задгай хүнсний худалдаа эрхэлж байгаа зөрчил их байна.
Цаашид дүүргүүд болон инженер хангамжийн байгууллагууд иргэн, ААН-үүдтэй хамтарч ажиллаж эдгээр зөрчлийг арилгуулах юм. Ингэснээр зөрчлүүд тодорхой хувиар буурна гэж үзэж байна" гэж мэдээллээ.
Хяналт шалгалт тавдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй 24 төлбөртэй зогсоол үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!