Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Скай Резорт цанын баазын багш дасгалжуулагчдын бэлтгэсэн шавь нар Дэлхийн Тусгай олимпын 2 төрөлд оролцож 7 медаль хүртлээ

ikon.mn
2025 оны 3 сарын 21
ikon.mn
Зураг зураг

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадам Италийн Турин хотод боллоо. Тус наадам нь найман жилийн дараа болж буйгаараа онцлогтой. 2021 онд ОХУ-ын Казань хотод болох байсан ч цуцлагдсаны улмаас тамирчид наадмаа дахин дөрвөн жил хүлээх шаардлагатай болсон байна.

Энэ оны Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд 101 орны 1500 гаруй тамирчид нөхөрлөж, суралцаж, өрсөлдөж хамтдаа спортын үнэ цэнийг мэдэрсэн юм.

зураг
 
зураг
 

Энэхүү Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд уулын цана болон снөүбоардын төрөл шинээр нэмэгдсэн нь онцлогтой байлаа.

Тухайн төрөлд Монголын Тусгай Олимпийн Хороо болон “Скай Резорт” цанын бааз хамтран ажиллах болсон бөгөөд “Скай Резорт” цанын баазын олон жилийн туршлагатай цанын багш дасгалжуулагч Ж.Баярзул, снөүбоардын багш дасгалжуулагч Б.Дамдиндорж нар 2023 оноос эхлэн 4 залуу тамирчин бэлтгэсэн.

Амжилттай оролцсон залуу тамирчдыг онцолбол Уулын цанын төрөлд А.Азжаргал 2 алт, 1 мөнгөн медаль Снөүбоардын төрөлд А.Алтан-Очир мөнгө, хүрэл медаль, М.Энхзаяа мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

зураг
 

Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд оролцсон тамирчдын нийт амжилтыг дурдвал Алт 5, Мөнгө 10, Хүрэл 6 гэсэн амжилт үзүүлсэн ба А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртсэн бол Т.Дэлэгжаргал цасны гуталтай 800 м зайн гүйлт, Т.Солонго цасны гуталтай 25 м зайн гүйлт, Б.Буянтогтох цасны гуталтай 400 м зайн гүйлтийн төрөлд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 

Түүнчлэн Б.Бадамлянхуа, П.Хатансайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн, Ө.Елмырза, Э.Анхзул, М.Энхзаяа, М.Амарболд нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандууллаа.