Апекс Капитал ҮЦК-ийн “Баялаг бүтээгч 3.0” бондын багц шинэчлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 21
Сурталчилгаа

“Апекс Капитал” ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа зориулан бондын багцыг сүүлийн хоёр жил дараалан санал болгоод байна.

Тэгвэл энэ удаа тус компанийн зүгээс жилийн 19 хувийн өгөөжтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, 12 сарын хугацаатай “Баялаг бүтээгч 3.0” бондын багцыг санал болгож байна.

зураг
 

Ингэхдээ та нэг гэрээгээр 3-4 компанийн бондыг зэрэг эзэмших, цаашлаад хамгаалалтын хэсгээ хүртэл төрөлжүүлэх боломжтой юм.

Бондын багцын давуу тал

  • Таны хөрөнгийг нэг бүтээгдэхүүнд төвлөрүүлэхгүй, олон төрлийн өгөөжтэй, эрсдэлийн түвшин ялгаатай бүтээгдэхүүнд тараан байршуулж, эрсдэлийг бууруулна.
  • Үндэсний үйлдвэрлэгч компаниудын төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж, хувь нэмрээ оруулна.
  • Хүүгийн өгөөж улирлаар тогтмол төлөгдөх тул дахин хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ.

Хэрэв та “Баялаг бүтээгч 3.0” бондын багцад хөрөнгө оруулахыг хүсвэл ЭНД дарна уу.

Бонд буюу өрийн бичиг нь барьцаа болон баталгаагаар хангагдсан үнэт цаасны нэг төрлийн бүтээгдэхүүн юм.  

Энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба үүний хариуд тухайн компанийн зүгээс хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлдөг. 

Тухайн компани бондоор татан төвлөрүүлсэн дүнгээрээ дараагийн шинэ төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, чанар төрлөө сайжруулах зэрэг эргэлтийн хөрөнгө болгон ашигладаг гэдгээрээ бонд нь үнэ цэн шингэсэн хөрөнгө оруулалт болж чаддаг.  

Бондын найдвартай байдал

Андеррайтер нь үнэт цаас гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн үнэт цаас гаргагч компанийн санхүү, хууль, үйл ажиллагаа, зах зээлийн талаар бүрэн судалгаа хийдэг. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын өмнөөс бондын эргэн төлөлтийн баталгаа болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаа, барьцааны гэрээг байгуулж гэрээний баталгаажилт, хүчин төгөлдөр байдлыг хангуулж ажилладаг.

Мөн үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг хөрөнгө оруулагчдын өмнөөс гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээж оролцдог. Иймээс андеррайтераар дамжин гарч буй үнэт цаасыг худалдан авах нь Хөрөнгө оруулагч таны цагийг хэмнэж, бүтээгдэхүүний эрсдэлийг буруулдаг.

зураг
 

Олон улсын хөрөнгийн зах зээлд оролцогчдын дийлэнх нь хөрөнгөө хамгаалахын тулд бондын хөрөнгө оруулалтыг сонгодог.

Тухайлбал, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 онд 90 их наяд ам.доллар хүрсэн бөгөөд үүний 61%-ийг бондууд эзэлж байв. Эрсдэл багатай, зах зээлийн дунджаас өндөр өгөөжтэй, тогтмол хүүтэй энэ төрлийн хөрөнгө оруулалт нь тухайн улсынхаа ДНБ-ээс давах тохиолдол ч цөөнгүй.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд, бизнесийн байгууллагууд ч бас бондын хөрөнгө оруулалтын талаар илүү мэдээлэлтэй болж буй бөгөөд үүнээс үүдэн зах зээл дээр гарах бондын хэмжээ нэмэгдээд байна.

Тодруулбал, өнгөрсөн онд нийт 95 компанийн 131 бонд, 1.7 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн нь 2023 онтой харьцуулахад үнэт цаас гаргагчийн тоо 51 хувиар, татан төвлөрүүлсэн дүн 101.3 хувиар өссөн үзүүлэлт юм.  

Та “Баялаг бүтээгч 3.0” бондын багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх баннер дээр дарна уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.