Төсвийн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэрийг дэвшүүлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж улираан ажиллуулахаар шийдлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж байгаа Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаярын цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Өнгөрсөн долоо хоногт тус байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг баталж, тогтолцооны удирдлагын хэсэгт Ерөнхий аудитор, Аудит эрхэлсэн дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн 3 институт хамаарахаар болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!