Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэж үг бий. Тэгвэл тавьсан зорилгодоо үнэнч, санхүүгийн сахилга баттай, тогтмол хуримтлуулж, тогтвортой өсгөж буй харилцагчдаа шагнахаар ХасБанк 1,000,000,000 (1 тэрбум) төгрөгийн шагналын сантай хадгаламжийн урамшуулалт аянаа “Элдэв эрдэнэт” хэмээх Могой жилийн эхэнд зарлаж байна.
Урамшуулалт аян 2025.03.05-аас 2025.08.31-ний өдрийг дуустал 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд улирлын болон супер шагнал, сар бүрийн бэлэг, азын зоос зэрэг олон төрлийн шагналаар хур буулгана.
Тухайлбал, улирал бүр 1,000,000₮, 5,000,000₮, 10,000,000₮-ийн шагналын азтанууд тодрох бол аяны төгсгөлд 100,000,000 төгрөгийн супер шагналын эзнээр 3 харилцагчийг тодруулж, мөн сар бүр олон сонирхолтой бэлэг бүхий хайрцаг задран, тодорхой өдрүүдэд таны дансанд гэнэтийн мөнгөн шагнал орох зэргээр нийт 3,800 гаруй хадгаламж эзэмшигчээ бид шагнах болно.
Мөн өнөөдөр буюу 3-р сарын 5-ны 11:00-14:00 цагийн хооронд уг хуудаст зочлон 20,000-300,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр шагнуулах сайхан боломж таныг хүлээж байгаа шүү. Амжилт!
Бүх төрлийн хугацаатай хадгаламждаа орлого хийсэн мөнгөн дүнгээс хамаарч Bronze, Silver, Gold гэсэн 3 төрлийн шагналын эрх цуглуулах бөгөөд эрхүүдээ нийлүүлэх эсвэл задлах хэлбэрээр хүссэнээрээ удирдан улирлын тохирлоор авах шагналаа та өөрөө сонгоно.
Дансандаа нэмсэн орлогын дүнгээс хамаарч танд дараах эрхүүд олгогдоно:
Та шагналын эрхүүдээ хөрвүүлж уян хатан байдлаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, жижиг эрхүүдээ хооронд нь нийлүүлж илүү том шагналын төлөө өрсөлдөх, эсвэл том эрхээ задлан илүү олон боломжтойгоор улирлын тохиролд оролцон, хожих магадлалаа өсгөж ч болно.
Цуглуулсан эрхүүд тань тухайн улирлынхаа тохирлуудад оролцохоос гадна аяны эцэст бүх эрхүүдээ нийлүүлэн 100,000,000₮-ийн супер шагнал авах 3 азтаны нэг болох боломжтой.
Хэдэн эрхтэй гэдгээ яаж мэдэх вэ гэж үү? Та billion.xacbank.mn веб хуудаст бүртгүүлж, нэвтэрснээр эрхээ шалгаж, хооронд нь хөрвүүлэхээс гадна сар бүр задрах хайрцгаас олон төрлийн бэлгийг шагнал болгон аваарай.
Сар бүрийн 1-ний өдөр зоос эргүүлж азаа үзээрэй. Үүний тулд та өмнөх 1 сарын хугацаанд хугацаатай хадгаламждаа 100,000₮-өөр орлого хийхэд хангалттай бөгөөд бид танд тухайн сард азаа үзэх 5 зоос бэлэглэнэ. Олон сонирхолтой, онцгой бэлгүүд таныг хүлээж байна.
Азын зоос эргүүлэх эрхээр зөвхөн тухайн сарын шагналд оролцох боломжтой. Эрх дараагийн сард шилжихгүй.
Аяны хугацаанд улирлын тохирол 2025 оны 6-р сарын 5, 2025 оны 9-р сарын 5-ны өдрүүдэд болох бөгөөд Сүпер шагналын эздийг 2025 оны 9-р сарын 15-ны өдөр тодруулна. Тохирол бүр ХасБанкны албан ёсны Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.
Харилцагч та billion.xacbank.mn веб хуудсаар шагналын эрхээ шалгахаас гадна урамшуулалт аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Мөн өнөөдөр буюу 3-р сарын 5-ны 11:00-14:00 цагийн хооронд уг хуудаст зочлон 20,000-300,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр шагнуулах сайхан боломж таныг хүлээж байгаа шүү. Амжилт!
Тогтмол хуримтлуулж, тогтвортой өсгөе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!