Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

13:00 цагт эхлэх сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг нийтийн тээврийн автобусны дэлгэцээр шууд дамжуулна

Б.Манлай
2025 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 онд нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийг хийж, жолооч нарын цалинг 1,000 ам.долларт хүргэж, 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн.

Энэ хүрээнд 750 автобусанд транзит ТВ дэлгэц суурилуулж, зорчигчдод цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг болоод буй.

Тэгвэл өнөөдөр 13:00 цагаас эхлэх XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааныг шууд дамжуулан хүргэхээр болжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс