Уншиж байна ...
Зураг

ВИДЕО: Канадын Торонто хотод нисэх онгоц газардахдаа хөмөрсөн үйл явдлын дүрс бичлэг ил болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Канадын хамгийн том хот Торонтогийн нисэх буудалд газардсан АНУ-ын Delta Air Lines компанийн онгоц осолдсон билээ.

АНУ-ын Миннеаполис хотоос 80 зорчигчтой ирсэн онгоц газардахдаа хөмөрч, элгээрээ дээш харсан байсан нь онцгой ховор үзэгдэл байлаа.

Уг ослын улмаас хүний амь эрстээгүй, харин 21 хүн бэртэж, гэмтсэний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Хөмөрсөн онгоцны хаалгаар зорчигчдыг буулгаж байгааг харуулсан гар утасны дүрс бичлэг өмнө нь нийтэд тарж байсан юм.

Харин өчигдөр онгоц газардах үйл явцыг харуулсан сонирхогчийн дүрс бичлэг нийтэд ил болжээ.

Бичлэгээс харвал онгоц газардахдаа гулсаж, хазайснаас нэг далавч нь хугарсан тул тэнцвэрээ алдан хөмөрсөн бололтой.

Тухайн өдөр Канад улсын зүүн хэсэгт хүчтэй цасан шуургатай байсан юм. Салхины хүч онгоцны осолд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Осолдсон онгоц нь Канадын Bombardier компанийн үйлдвэрлэсэн CRJ900 загварын агаарын хөлөг юм.

Эх сурвалж: The Guardian