1948 онд 12 гишүүнтэй байгуулагдаж байсан Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО нь өнөөдөр 32 гишүүнтэй болжээ.
Тус байгууллагын гишүүн орнууд 2006 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-оос багагүй хувийг хамтын батлан хамгаалах зардалд зориулж байхаар тохиролцсон юм.
2024 оны байдлаар энэ амлалтаа гишүүн орнуудын ихэнх нь хэрэгжүүлснийг дараах графикт харуулжээ.
Энэ үзүүлэлтээр Польш улс 4.12 хувьтай тэргүүлж байна.
НАТО-гийн орнуудын хамтын батлан хамгаалах зардал өнгөрсөн онд $1.474 их наяд хүрчээ.
Үүний 65 хувь буюу $967 тэрбумыг АНУ дангаараа бүрдүүлсэн байна.
АНУ-ын дараа Их Британи $69 тэрбум, Герман $61 тэрбум, Франц $57 тэрбумаар удаалжээ.
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улс 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хамгийн их хэсгийг буюу 36.7 хувийг ($62 тэрбум) батлан хамгаалахад зарцуулж, дэлхийд тэргүүлсэн байна.
2023 оны байдлаар дэлхийд батлан хамгаалах салбартаа хамгийн их мөнгө зарцуулсан таван улсыг жагсаавал:
АНУ-ын зардал дараагийн найман улсынхыг нийлүүлснээс өндөр байна.
Сонирхуулахад Монгол улс 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.6 хувийг, төсвийнхөө 1.7 хувийг буюу $131.7 саяыг батлан хамгаалах салбарт зарцуулжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!