2025 оны 02 сарын 17 өдөр
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажил
Тендерийн дугаар: APUDE-08/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 20-ны 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 03-р сарын 05-ны 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга 108,1х39,96х18,9м гэсэн хэмжээтэй 4-н давхар метал хийцтэй үйлдвэр, оффисын барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил: Үндсэн өргөтгөлийн барилга болон Сав баглаа боодлын агуулахын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажлыг гүйцэтгэх
Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
Тендерийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa.a@apu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!