ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/06-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатарт хоёр маршрутаар өвлийн явган алхалт зохион байгуулна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Улаанбаатар" өвлийн явган алхалтыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Алхалтад Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын ӨМОЗО, Итали улсын төлөөлөл 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлсэн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Өвлийн явган алхалтыг дараах хоёр маршрутаар зохион байгуулах юм байна.
- 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө
- 2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэл.
Өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулсан явган алхалтад гадаад, дотоодын 300 гаруй алхагч оролцдог аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
