Уншиж байна ...

Хаан Чарльзаас шагнал хүртэхдээ Анна Винтур домогт нарны шилээ нүднээсээ түр салгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хувцас загварын Vogue сэтгүүлийн домогт эрхлэгч Анна Винтур нарны хар шилнээс салдаггүйгээрээ алдаршсан хүн юм. Түүний нүдийг харсан хүн ховор байдаг.

Мягмар гарагт тэр Букингэмийн ордонд Их Британийн хаан Гуравдугаар Чарльзаас "хүндэт хамтрагчийн одон" гардаж авахдаа нарны шилээ нүднээсээ авсан нь ховор үзэгдэл байлаа.

Винтур хувцас загварын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, буяны ажил үйлсээрээ энэ шагналыг хүртэх болзол хангажээ.

зураг
 

Хаант улсын хүндэт хамтрагчийн одонг урлаг соёл, шинжлэх ухаан, төр засгийн ажил үйлсэд урт удаан хугацаанд хүчин зүтгэсэн хүмүүс хүртдэг.

Өнгөрсөн хугацаанд ердөө 65 хүн уг одонг хүртсэний дотор Элтон Жон, Пол Маккартни, Жади Дэнч зэрэг алдартнууд багтдаг юм.

Одоо 75 настай Анна Винтурын хувьд 1988 оноос хойш Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаа.

Чарльз хаанаас одон хүртэх мөчид тэр нэрийн хуудас нь болсон нарны шилээ авсан байсан ч удалгүй буцааж зүүсэн байв.

2019 онд CNN сувагт ярилцлага өгөхдөө тэр нарны шилээ “бодлоо бусдад уншуулахгүй байхад маш их хэрэгтэй зүйл” гэж тайлбарлаж байжээ.

Өнгөрсөн сард Винтур АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас тус улсын иргэдэд хүртээдэг хамгийн өндөр шагнал болох Эрх Чөлөөний медалийг зүүхдээ бас нарны шилээ нүднээсээ түр авч байв.

 

Эх сурвалж: CNN