Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос Чингис Хаан ОУНБ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Х:19 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай төв зогсоол", Х:20 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар" чиглэлийг Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн зогсоож байгаа юм байна.
Х:19, Х:20 чиглэл нь зорчигч урсгал багатай байгаа тул түр зогсоож байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!