Уншиж байна ...

Баянгол дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарсныг Эрүүл Мэндийн Яам мэдэгдлээ.

ЗӨВЛӨГӨӨ: 

Энэ төрлийн халдвар нь хүүхдийн тууралтат халдварууд дотроос хамгийн хүнд явцтай, маш богино хугацаанд хүндэрдэг.

Арьсан дээрх өвөрмөц цусархаг тууралт, халууралт, хордлого, тархины зөөлөн бүрхүүл болон эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай өвчин. Энэ өвчний үүсгэгч нь маш өндөр хоруу чанартай. 

Эмнэл зүйн хамгийн анхаарахуйц шинж бол өндөр халууралт. 

Цонхийж, цайж халуурдаг.

Халуун бууруулах эм уугаад түр хугацаанд буурах боловч эргээд нэмэгддэг. Ингэж халуурахаас гадна дараагийн гол шинж тэмдэг нь ТУУРАЛТ. 

Цусархаг тууралт нь халуурч эхэлснээс хойш дунджаар 6-8 цагийн дараа бие дээр гардаг. Тууралт биеийн доод мөчөөс эхэлж үүснэ. Тиймээс хүүхдийнхээ бүтэн биеийг шалгаж, анзаарах хэрэгтэй.

Гүвдрүүт, цусархаг тууралт маш богино хугацаанд нэмэгддэг тул ЦАХИЛГААН МЕНИНГИТ гэж хүмүүс нэрлэдэг. Улаан бурхан, салхин цэцгийн тууралт 2-4 хоног үргэлжилдэг бол менингококкт халдварын үед тууралт богино хугацаанд гарна. 

Эмнэл зүйн хувьд таних хамгийн гол арга нь ӨНДӨР ХАЛУУРАХ, ТУУРАЛТ ГАРАХ шинж тэмдэг. 

Мөн хүүхэд уйлагнасан, тайван бус болсон гэх мэтчилнээр илэрдэг. Иймд өндөр халуурч, цусархаг тууралт ажиглагдвал яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. 

Энэ өвчний эх уурхай нь

  • Халдвартай хүн
  • Халдварыг хамар, залгиуртаа тээдэг тээгчид болно. 

Агаар дуслаар дамждаг бөгөөд ойрын зайнд халдварлах эрсдэлтэй өвчин гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар сэрэмжлүүлж байв. 

зураг