Уншиж байна ...

Сар шинийн баярт зориулсан "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс ирэх сарын 27-ныг хүртэл зохион байгуулагдана

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 11 цаг 12 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна.

Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой. 

Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318547 дугаараас тодруулах боломжтой.

 

Эх сурвалж: Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв