ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн яам: ЕЭЗХ-той хэлэлцээр байгуулсан тохиолдолд импорт огцом өсөж, валютын гарах урсгал нэмэгдэх эрсдэлтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо(ЕЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал энэ цаг үед яригдаж буй. Гэрээнд нэгдсэнээр манай улсад ашигтай, ашиггүй гэх мэтгэлцээн улс төрчид, бизнесийн салбарынхны дунд өрнөж байгаа. 

Тэгвэл энэ асуудалд Сангийн яам ямар байр суурь илэрхийлэв. 

Гэрээ байгуулах асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд тус яамнаас өнгөрөгч сард уг гэрээнд нэгдэх асуудлаар бусад яамнаас саналыг нь авсан аж. Энэхүү саналд Сангийн яам ямар хариу өгснийг товчлон хүргэе. 

Уг саналд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын жилүүдэд дотоодын үйлдвэрлэлээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангах 50 гаруй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэсэн. Энэ хүрээнд дээрх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төсөв, санхүү, татварын бодлогоор дэмжиж байгаа. Иймд төрөөс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр баримталж буй бодлогыг харгалзан үзэж, үндэсний хөдөлгөөний хүрээнд нэрлэсэн барааны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг тэглэхгүй байх нь зүйтэй

Хэлэлцээрийн төсөлд Монгол улс тарифын амлалтын хуваарьт онцгой албан татвар ногдуулдаг тамхи, согтууруулах ундаа, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин, чихэрлэг ус, ундаа зэргийн гаалийн албан татварыг тэглэхээр тусгасан байна. Эдгээр барааны хэрэглээ нь нийгэмд сөрөг үр дагавартай байдаг тул олон улсад татварын хувь, хэмжээг нь тогтмол нэмэгдүүлэх зарчим баримталдаг нийтлэг жишигтэй. 

Иймд хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд сөрөөр нөлөөлдөг, нийгэмд сөрөг үр дагавартай, бүх төрлийн тамхи, согтууруулах ундаа, чихэрлэг ус, ундаа, автобензин, дизелийн түлш, суудлын автомашины гаалийн албан татварыг тэглэх асуудлыг дэмжихгүй байна. 

Мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хувьд хүнсний бүтээгдэхүүнд стандарт, эрүүл ахуйн өндөр шаардлага тавьдаг бол манай улсын хувьд малын халдварт өвчин гарах эрсдэл ихтэй байдаг. Иймд манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид айлын талын хорио цээрийн болон стандарт шаардлага хангаж чадах эсэх нь тодорхойгүй байгаа нь монголын талыг экспортоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж чадах эсэх нь тодорхойгүй байна. 

Танилцуулгад дурдсанаар Монгол Улс 2023 оны байдлаар Евразийн эдийн засгийн холбооны 5 гишүүн улсаас нийт 2.5 тэрбум ам.долларын бараа импортолж, 143 сая ам.долларын барааг экспортолсон байна. Энэ нь манай импортын 26.8 хувь, экспортын 0.9 хувь бөгөөд бараа эргэлтийн харьцаа 95:5 байна. 

Хэрэв энэхүү харьцаа өөрчлөгдөхгүй бол талууд зах зээлээ нээснээр манай импорт огцом өсөж, валютын гарах урсгал нэмэгдэх улмаар төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна" гэжээ. 



Сангийн яамнаас 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн санал бүрэн эхээрээ

 

зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.180] 2024/12/16
Хужаагаас хамгийн муу материал оруулж ирээд оёхчоон болсон оймс, бандааш нь Герман, Солонгосоос орж ирсэнээс хэд дахин үнэтэй хаха. Баланцгийх нь үндэсний үйлдвэрлэл.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.29] 2024/12/15
Дэлхийн том гүрнүүд хэзээ нэгэн цагт ашиг сонирхлоо хуваана.Бид чинь дэлхийн дайны үед ялагч гүрний талд хүйтэн дайны үед социалист лагер талд байсандаа бялуунаас хуваалцсан.Түвд хаалттай байснаараа хоцорч улс төргүй үодсэн.Энэ гэрээг байгуулаад хэрэгжмлтэндээ төр бодлогоо бариад л явах нь зөвдөө.Бид хоёр хөхшийнхөө шүхэр доор л асьдарна.Хуваалгачмлгүй бүтэн байхын тулд нээлттэй л байх нь чухал даа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/13
Бсду. Олон улсын хоригт орсон улсуудтай яах гээл худалдаагаа нээх гээд байдаг туучийнууд вэ
3 | 1 Хариулах
зочин [66.181.189.79] 2024/12/13
Хамгийн чанаргүй бүтээгдэхүүн оросынх л байдаг. Мэргэжлийн хяналт нь бөөн хахууль аймар шүү дээ...
2 | 1 Хариулах
Зочин [59.153.114.14] 2024/12/15
Тэр үе 90 ээд онтойгоо өнгөрсөн.одоо цаг өөр болсон чи мэдээгүй нь харамсалтай.орос одоо дайнтай байгаа ч орчин нь амар амгалан бараа таваар нь чанартай сайн болсон.90 оны орос млнголын амьдрал адилхан.хоол хзнс дутмаг карт хувиарлалтай байсан одоо өөр..энийг бичигч чи орос ороноор боломжтой бол яваад нүдээрээ үзэж.гараараа бариад.амаараа амтал.барууны тархины тураалаа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.185] 2024/12/13
Та нар орос сайн л гэнэ яг үнэндээ буриадууд монголчуудыг бас л ониргор Чуукчаа гэж ярьдаг хүмүүсшдээ. Ийм байхад манай руу гахайн хоол явуулна уу гэхээс хүн идэж болох юм явуулж харагдаачээ .
4 | 2 Хариулах
Зочин [107.189.7.141] 2024/12/13
Ойлгомжтой.
1 | 1 Хариулах
Зочин [192.42.116.219] 2024/12/13
Орос хүнс бараг л мууддаггүй нөгөө Хятадуудын мах муутгадаггүй бодис л ихээр хийдэг юмшиг байгаан осолтой шүү.
1 | 1 Хариулах
Чанар,үнээр өрсөлдөх [202.126.90.187] 2024/12/13
Дотоодын үр тариа,хүнсний ногоо, мах, гурил зэрэг нь аюулгүй, эко чанартай гэж хэн батлах бэ? Миний бодлоор манай тариаланчид, малчид ямар ч хяналтгүй, дураараа бордоо,пестицид,гербицид, антибиотик, эм хэрэглэж байгаа
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.147] 2024/12/13
Тэгээд орос хүнс, ногоо аюулгүй гэж хэн хэлээд байна. Орц найрлагыг нь харвал хор л харагдаж байналээ. Оросууд өөрсдөө бордоо үйлдвэрлэдэг. Бордоогоо өөрсдөө хяналтгүй ашигладаг
4 | 3 Хариулах
Зочин [103.212.162.161] 2024/12/13
Ядаж үндэсний нэртэй үйлдвэрүүд нь чанартай, хүний төлөө бүтээгдэхүүн хийж сураач! Импортийг оруулан өрсөлдөөн байх нь зөв ш дээ!
3 | 3 Хариулах
ЗОЧИН [202.131.226.197] 2024/12/13
ТЭГНЭ Ш ДЭЭ МАНАЙХ РУУ ХЯМД ҮНЭТЭЙ БАРААНУУД ВАГОН ВАГОНААР ЦУТГАНА МАНАЙХААС ЮУ Ч АВАХГҮЙ ДЭЭ ГАЗАР ТАРИАЛАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР БҮГД ЭРСДЭЛД ОРНО НҮҮРС ЗАРЖ ОЛСОН БҮХ ВАЛЮТААРАА ГАДНАА БАРАА АВААД САЙХАН БОЛНО ГЭЖ ХЭН ХЭЛЧИХВЭЭ
6 | 2 Хариулах
sf [43.228.131.212] 2024/12/13
улсаа ганц боддог сайдтай юм байна
3 | 4 Хариулах
Зочин [103.57.93.29] 2024/12/13
Хуцаач чанартай хямд үнэтэй архи пиво уумаар байна ядуу ч гэсэн хүний л амьдрал хэрэгцээ
1 | 6 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/12/13
ene gereeg batalval tatvariin orlogo buurna. tosov hunderne
0 | 1 Хариулах
урвагчид зайл [66.181.160.76] 2024/12/13
оросын нөөшлөгч хүүрийн бодис агуулсан хүнсийг дэлхийн ямарч улс авхаа байсан. энэ холбоо нэртэй юманд оруулах гэж байгаа хулгайчууд бол бүгд урвагчид шүү. МАНай коммунизм шүтсэн архичид хямд архи ууна гээд бөөн баяр байгаа байх, эхэндээ монголын үйлдвэрлэгчдийг дампуурах хүртэл хямд байна дампуурсны дараа тэнгэрт хадна, бүх валютаа орсын архинд өгдөг болно.
13 | 4 Хариулах
Зочин [66.181.185.159] 2024/12/13
Тоо мэдээлэл хэзээ ч худлаа ярьдаггүй. Бодит байдал л энэ ш дээ. Итгэхгүй боломж олдлоо нэгд байгаа малууд энийг уншаасай. Numbers don't lie.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.179] 2024/12/13
Авлигатай тэмцэх газраас өчигдөр шөнө /2024.12.12/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Газрын дарга Д.Гантулгыг баривчилжээ
2 | 0 Хариулах
Зочин [172.59.185.187] 2024/12/13
Manai biznesiihen yagaad aigaad bn?! Ursulduh chadwargvi het vnetei yum bidend yamarch songoltgvi hvcheer shahdag bolood l ter!
3 | 1 Хариулах
Зочин [103.168.35.195] 2024/12/13
Дэмжихгүй байна гэчээд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн техникийн түвшины саналыг тусгуулахаар хүргүүлж байна гэдэг нь??? Нэгэнт дэмжихгүй юм бол хэлэлцээрт санал тусгах ямар хэрэгтэй юм? Саналыг тусгаад батлуулах гээд байгаа юм уу? Нэг албан бичигт 2 өөр санаа яваад байна шд,
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/13
Өндөг, талх, мах, гурилаас бусдыг нь орос, европоос авсан нь бараг хямд гол нь чанартай шүү.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/13
Шимийн архи нэртэй бүлбийсэн усаа вискинээс үнэтэй зардаг луйварчид боож үхлээ хаха.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.98] 2024/12/13
Ер нь бол худалдан авагчид нь Монголын ард түмэн өөрсдөө билээ. Иймээс хямд орж ирлээ ч авахгүй, үндэсний компаниудаасаа авсаар байвал импортлохоо зогсооно шүү дээ ;) борлуулагдахгүй байгаа барааг хэн ч Оросоос зөөгөөд байхыг бодохгүй бөлгөө.
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.98] 2024/12/13
Аа харин өөрсдөө дэлгүүр орох тоолондоо Орос чихэр сайхан гэж авцгаачихаад дараа нь эдийн засгийн үр дагаврыг нь дийлэхгүй уйлалдаад байх хэрэггүй бөлгөө.
2 | 4 Хариулах
Аод [103.57.95.67] 2024/12/13
энэ оростой хийх гэрээ манай оронг сүйрүүлнэ шүү!!!!! битгий хийгээрэй!!! хэдий болтол оросын үгээр явж өөрсдийгөө баллах гэсэн юм бэ??????
6 | 9 Хариулах
Зочин [66.181.161.66] 2024/12/13
Muu hujaa mine zail
2 | 2 Хариулах
sf [66.181.161.176] 2024/12/13
оросын б.алчуур зайл
0 | 1 Хариулах
MGL [103.57.95.67] 2024/12/13
oros odoo valiutgui boltson bolohoor ymr ch hmaagui argaar gadnaas valiut olohoor ulairch baigaa. Mongol ene eouroaziin gereend herhewch negdej bolohgui !!!!!!
1 | 2 Хариулах
sf [66.181.161.176] 2024/12/13
Зөв. улсаа бодох цаг ирсэн.
3 | 4 Хариулах
sf [66.181.161.176] 2024/12/13
энэ гэрээг зогсоо
4 | 4 Хариулах
Зочин [202.126.90.179] 2024/12/13
Орост гадаад хүмүүсийг онлайнаар залилж луйварддаг 20 гаруй колл центр төвийн луйварчдыг дайчлан баривчлав.
4 | 4 Хариулах
Зочин [94.75.206.231] 2024/12/13
МАНгар коммунистууд зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхолыг л хамгаалж, худлаа ярьцгаах юм. Ард иргэдэд эрүүл, найдвартай хүнс хэрэгтэй байгаа.
4 | 3 Хариулах
Зочин [193.70.90.224] 2024/12/13
Гаалийн байцаагч гээд хэдэн гивүүрсэн юмнууд нисэх дээр байгаа. Энэ сайд нь ширхэг бараанаас ч татвар ав гэж тушаадаг. Энэ холбоонд элсвэл татварчгүй болох байлгүй.
5 | 0 Хариулах
Зочин [193.70.90.224] 2024/12/13
Шуналтай Гаальд бүр ч ашиггүй биз.
4 | 2 Хариулах
Доктор Моlор-эрдэнэ [59.153.115.48] 2024/12/13
Одоо тэгээд хүссэн юм хүзүүгээр гэж орос ахдаа сайн хүчиндүүлцгээ та нар дурлаад хүсээд байсан биз дээ
4 | 6 Хариулах
Ард [103.57.95.67] 2024/12/13
оросто энэ гэрээг хэрхэвч хийж болохгүй. Монголд ямар ч ашиггүй!!!!!!!
0 | 3 Хариулах
Зочин [139.5.219.20] 2024/12/13
ediin zasgiin khugjliin yamyg durak gantumur udirddag biz ,
0 | 3 Хариулах
Зочин [103.168.34.198] 2024/12/13
Энэ ЗГ ийн хамгийн өвчтэй, хөндүүр, хэрэггүй нь энэ хошногон дээр гарсан яр юм бгаам. Үүнийг шахчихвал ард түмний бөгс сая нэг амарч хэсэг зуурч гэсэн амрах юм бгаан.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.90.179] 2024/12/13
Чи мэддиймуу
5 | 2 Хариулах
Зочин [202.9.41.94] 2024/12/13
Бензин, шатахуунд 1 тэрбум доллар зардаг биз дээ. Энийг багасгая гэсэн уурлаа ш..сан. Тэгвэл үнэхээр эдийн засгаа, хүн амын эрүүл мэндээ бодож байгаа бол Япон машинд өндөр татвар ногдуулж, бэлэн гоймон зэрэг өвчлөл үүсгэх бараануудад өндөр татвар ногдуулж, виски, дарс зэрэг тансаг архины агууламжтай бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хэрэгтэй шд. Ялангуяа тэр сөжүг залуус ямар их ууж байна. 24 цагаар хаа сайгүй зарагдаж байна. Худлаа попроод
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2024/12/13
Нэг засгийн газар байж ккк манай яамны бодлогоор бол ч гэх шиг Данк чинь хаачцийн кабинетийн зарчим яав зайлаач писдануудаа
7 | 1 Хариулах
Зочин [103.168.34.198] 2024/12/13
Энэ бол цэвэр попрол. АПУ ын лобби. Манайхаас илүү хортой Евразийн холбооны бүтээгдэхүүн гэж байхгүй Жавхлаан. Сахараар гэвэл Монголын жүүс ундаануудтай зүйрлэх нь Дэлхийд ч байхгүй, архи пиво нь Хятадад үйлдвэрлэгдэж ирээд шошго зүүдэг пиво, донтуулагчтай архи нь Монголчуудад илүү л хор болж байгаа байх.
8 | 5 Хариулах
kk [66.181.167.190] 2024/12/13
Ороzтоо очиж ороz архиа гудраа хө
1 | 0 Хариулах
Camc [103.57.95.90] 2024/12/15
Евро-Ази гэхээр нь Шингээний орнуудаас орж ирнэ гэж бодоод байна уу? СССP-ийн орнуудаас орж ирнэ.
0 | 0 Хариулах
rrf [202.70.43.201] 2024/12/13
ene ygaasa hydlaa shaadag gar bsan terygeer l bna
4 | 1 Хариулах
Зочин [103.212.119.58] 2024/12/13
Латинаар бичсэн коментийг бол ямар ч хүн уншдаггүй тул латинаар санал сэтгэгдлээ бичиж цагаа гарздах хэрэггүй л болов уу !!!
11 | 1 Хариулах
Зочин [103.168.34.44] 2024/12/13
Харин тийм. Мань мэтийн хөгшчүүл бүр унших гээд зовчих юм. Сүүлдээ ч уншилгүй дандаа алгасдаг болсон.
3 | 1 Хариулах
Зочин [172.59.184.227] 2024/12/13
Hadan ger chini oirtoj de
0 | 0 Хариулах
hudalaa medemhiireed l [202.131.225.197] 2024/12/13
yamar tootsoo sudalgaanii amaniihaa zorogoor yridag iim bankinii eronhiilogch baih gej dee..manai gadaad hdaldaa mash ashigtai gardag gedeg ogt hudalaa baidag vnendee gadaadad gargaj bui zesiin baijmaliin vne mongold ordoggui tul zvgeer aimaar zes gargaj bgaa bolovch mungu mongold orohgui tul vnendee gadaad hudaldaa aldagdaltai l daa..
5 | 1 Хариулах
Зураг
10 | 8 цаг