Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Баянбүрдийн тойргийн хойно байрлах мөсөн гулгуурын талбай иргэдэд 16 өдөр үнэ төлбөргүй үйлчилнэ

Б.Манлай
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай. Зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны 2 давхарт байрладаг тус мөсөн гулгуурын талбайгаар өглөө 07:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэд үйлчлүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.