Уншиж байна ...

PANDORA брэндийн “From Thailand with Love 2024” олон улсын инфлюнсерүүдийн арга хэмжээнд Монголоос анх удаа инфлюнсер Уна оролцлоо

ikon.mn
2024 оны 12 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

PANDORA брэндийн “From Thailand with Love 2024” олон улсын инфлюнсерүүдийн арга хэмжээнд оролцсон инфлюнсер Унатай ярилцлаа.

- Монгол улсаа төлөөлж анх удаа олон улсын Инфлюнсерүүдийн томоохон арга хэмжээнд Тайланд улсад оролцоод ирлээ. Пандора брэндийн олон улсын арга хэмжээнд оролцоход ямар санагдсан бэ?

зураг
 

- Анх сонсоод ихэнх нь 10-с дээш сая дагагчтай, нийт 25 улсын 100 гаруй инфлюнсерүүд ирнэ гэхээр догдлол бас сандрал үүсэж байсан. Гэхдээ эхний өдрийн арга хэмжээнд оролцоод л бүх сандрал дарагдаж маш гоё болсон. Том брэндийн албан ёсны арга хэмжээ зохион байгуулж байгаа байдал, ирсэн хүмүүсээ яаж хүлээж авч байгаагаас эхлээд бүх зүйл үнэхээр дээд зэрэглэлийнх байсан.

Өмнө нь дагаж харж явдаг байсан инфлюнсерүүдтэйгээ мөр зэрэгцэж 6 хоногийг мартагдашгүй өнгөрөөлөө.

- Арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал таны хувьд юу байсан бэ?

зураг
 

- Эхний өдрөөсөө эхлээд л зүүд шиг байсан. Бангкокт зэрэглэлээрээ нэлээн дээгүүрт ордог “Мandarin Огiental” буудалд бүх зочдоо 4 хоног байрлуулахыг сонсоод л супер санагдсан. Буудал дээрээ очиход өрөөнд маань угталтын захиа болон Пандорагийн маш гоё бэлэг хүлээж байсан. Пандорагийн хүзүүний зүүлтийг чармаар дүүргэсэн байсан гээд боддоо. Тэгээд мэдээж signature бугуйвч болон энэ аялалд зориулж гаргасан онцгой чарм байсан.

Дараагийн өдөр нь “Icon siam”-д байрлах Пандора showroom-д зураг авалт хийх өдөр байсан ба үүнээс өмнө биднийг нэг өрөөнд бөөнд нь оруулаад 25 минутад 50 ширхэг хүссэн гоёл чимэглэлээ сонгож авахыг хүссэн. Цаг өгчихөөр сандарч байсан ч гэсэн амжилттай юмнуудаа сонгож авсандаа. Баавартай санагдсан шүү.

Түүнчлэн Тайландад үзэх ёстой бүхий л зүйлсийг Пандорагийн хэв маягтай хослуулж үзүүлсэн. Бүх зүйл л ягаан өнгөтэй, бүх хэсэгт л зураг бичлэг хийгээд л баймаар санагдсандаа. Бангкок дахь Пандорагийн хамгийн том үйлдвэрээр зочилсон. 1 ширхэг гоёл чимэглэл бүтэхдээ 25 хүний гараар дамжиж бүтдэг мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртэл ажлын байр олгодог гээд л брэндийн түүх нь улам хайр татаж байсан.

зураг
 

Арга хэмжээний төгсгөлд бөөндөө "Пукет" нисэж дэлхийн хамгийн анхны усан дээрх "Yona" beach Club-д бүтэн 6 цагийн турш ёстой кинон дээр гардаг шиг утгаар нь партидаж цагийг хөгжилдөж өнгөрүүлсэн.

- Инфлюнсерийн хувьд уг эвентэд оролцсоноор танд ямар нөлөөлөл үзүүлсэн гэж бодож байна вэ?

Ер нь бид нар олон улсын инфлюнсерүүдээс ерөөсөө дутахааргүй явж байгаа санагдсан. Контент хийж байгаа байдал, хүмүүстээ харилцах, хувцаслалт гээд л. Жишээ нь зарим улсын инфлюнсерүүд Англи хэлгүй болохоор агент эсвэл орчуулагчтайгаа л нийлээд яваа харагдсан. Шинээр хүмүүстэй танилцахгүй тийм хаагдмал байгаа нь ажиглагдаж байсан. Мөн бусад улсаас 2-20 хүртэлх хүний баг бүрэлдэхүүнтэй ирсэн байсан. Харин би ганцаараа байсан ч дундаа ороод зөндөө найзуудтай болж маш сайн networking хийсэн. Ер нь өөртөө итгэх итгэл маань дээшилсэн гэж бодож байна.

зураг
 

- Таны хувьд Пандора брэндтэй олон жил хамтарч амбассадороор нь ажиллаж байгаа. Үүний шалтгаан нь юу вэ? Бусад брэндүүдээс онцлох зүйл?

- Пандора брэнд анх 6 жилийн өмнө орж ирэхээс нь эхлээд хамтарч ажиллаж эхэлсэн. Бараг миний салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Бусад брэндээс ялгарах онцлог гэвэл хэзээ ч уйдаахгүй гэж хэлнэ. Ямар ч насны, ямар ч хүйстэй хүн яаж ч хэрэглэж болдог. Энэ хугацаанд өөр брэндүүдээс санал ирж байсан ч Пандора бол яах аргагүй намайг илтгэж чаддаг.

Пандора Чарм бол яриа үүсгэгч гэж би хэлнэ. Хүн бүр өөрийн гэсэн дурсамжийг чармдаа агуулсан байдаг. Бас хайртай дотнын хүндээ өгч болох захиа л гэсэн үг.

- Олон улсын инфлюнсерүүдээс хэн хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бэ?

зураг
 

- Хамгийн эхлээд би “Single’s Inferno”-н Kang Soyeon-той очиж танилцсан. Танхимд орж ирэнгүүт нь шууд очоод би чамайг үзэж дэмжиж байсан гээд танилцахад маш таатай хүлээж авсан. Яг л төсөөлж байсан шиг гоё эмэгтэй байсан. Тэгээд дараагийн өдөр нь Chailee Son, Flavia гээд л бүх дуртай эмэгтэй дээрээ очиж танилцсан даа. Бид сошиал хаягаа дагалцаад хэдэн өдөр дотно болж цагийг супер өнгөрөөсөн.

Ялангуяа Chailee Son энэ жил монголд ирсэн болохоор Монголд хийсэн зүйлсийг нь ярилцаад л. Олон шинэ контент бүтээгч найзуудтай болсон. 6 өдрийн арга хэмжээ дуусахад өдөр бүр хамт байж дотноссон учир бүгд л гунигтай байсан. Одоо ч гэсэн бүгдтэй нь чаталж, санаж байгаа гээд л бичиж байгаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.