Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны сонсгол хийх цахим өргөдлийн гарын үсгийн тоо сүүлийн хоёр өдөрт эрчимтэй өсөж 70,000 иргэний гарын үсгийг цуглуулж дууслаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн өргөдөл, гомдлын систем petition.parliament.mn-д иргэний үүсгэсэн "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая!" сэдэвт өргөдөл өнөөдөр өглөөний 10:31 цагаас хойш гурван цагийн дотор 30,000 гаруй гарын үсгээр эрчимтэй өсөж 70,000 иргэний гарын үсэг бүрэн цуглуулж дууслаа.

Уг өргөдлийг 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Батбаатарын Мөнгөнхишиг үүсгэсэн ба өргөдөл 12 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан ч сүүлийн хоёр өдөрт гарын үсгийн тоо эрчимтэй өсөж хугацаанаасаа өмнө буюу өнөөдрийн 13:29 цагийн байдлаар 70,180 иргэний гарын үсгийг цуглуулжээ. 

Монгол Улсын Их Хурлын Тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах бол 70,000 иргэний гарын үсгийг цуглуулах шаардлагатай байдаг байна. 

ТУС ӨРГӨДЛИЙН АГУУЛГА БОЛОН ГАРЫН ҮСГИЙН ТООГ ХАРАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

зураг