2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 1,200 гаруй зам талбайн үйлчлэгч, 60 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 5,320 тонн давс, 4,846 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Арваннэгдүгээр сарын 29-ний 00:00-11:00 цагийн байдлаар 20.5 тонн давс зарцуулжээ.
Халтиргаа гулгаа үүсэж байгаатай холбоотой асуудлыг тухайн дүүрэг хариуцдаг болоод хоёр жил гаруй болж байна гэж УБЗАА-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!