10:15 2024/11/29
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан.
Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхэд санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцож буй 68 гишүүний 40 нь тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Энэ хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.” хэмээн хугацаа хойшлуулах өөрчлөлт, болон хуулийн үйлчлэх хугацааг зааж өгсөн аж.
10:11 2024/11/29
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах найман асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
10:15 2024/11/29
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан.
Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхэд санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцож буй 68 гишүүний 40 нь тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Энэ хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.” хэмээн хугацаа хойшлуулах өөрчлөлт, болон хуулийн үйлчлэх хугацааг зааж өгсөн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!