Уншиж байна ...

"Монгол Улс 1923 оноос эхлэн вакциныг нэвтрүүлснээр хүн амын дундах халдварт өвчний тохиолдол эрс буурч зарим халдварыг устгаж чадсан"

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
IKON.MN

11 настай охид, хөвгүүдэд хийх хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт өчигдөр орон даяар эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр дараах мэдээллийг өгсөн юм. 

Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийг 2000 оноос батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 оны аравдугаар сард УИХ-аар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж заавал хийх дархлаажуулалтад А вирус гепатит, Пневмокок, хүний папиллома вирусийн эсрэг сэргийлэх тарилгыг нэмжээ. 

Монгол Улс 1923 оноос эхлэн дараах вакцинуудыг нэвтрүүлснээр хүн амын дундах дархлаажуулалт бүхий халдварт өвчний тохиолдол эрс буурч зарим халдварыг устгаж чадсан гэв. 

 

Цагаан цэцэг өвчний эсрэг вакцин 

1923 он

Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин

1946 он

Полиомиелитийн эсрэг вакцин 

1965 он

Сахуу, хөхүүл ханиад, татрангийн хавсарсан гуравт вакцин 

1967 он

Улаанбурханы вакцин

1974 он  

Гепатит Б-ийн эсрэг вакцин 

1991 он

Сахуу, хөхүүл ханиад, татран,  Гепатит Б  хэв шинжийн ХИБ-ын хавсарсан Х тавт вакцин

2005 он

Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын хавсарсан гуравт вакцин 

2009 он

А вирус Гепатитын вакцин 

2012 он

Пневмококкийн эсрэг вакцин

2016 он