Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 07-нд 13:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 15-нд 13:00 цагаас "Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
  • 21-нд 11:00 цагаас "Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.