Уншиж байна ...

Нийслэлийн ирэх оны төсөв болон тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг нэмэх асуудлыг Даваа гарагт хэлэлцэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/НИТХ/ ээлжит бус хуралдаан өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч НИТХ дахь бүлгүүд хуралдаж байгаа аж.

Өнөөдрийн хурлаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг бус агаарын бохирдол болон НОСК-ын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Эх сурвалжаас асууснаар нийслэлийн ирэх оны төсөв болон тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг нэмэх асуудлыг Даваа гарагт хэлэлцэхээр болжээ.

Ирэх онд тээврийн хэрэгслийн агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо байгаагаас 3-4 дахин нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан болохыг албаны хүн хэлж байв.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийн байгууллага нь НИТХ бөгөөд 45 төлөөлөгч сонгогдсон билээ.