Уншиж байна ...

Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдана

ikon.mn
2 цаг 5 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Хөгжлийн Банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр албадан дуудлага худалдаа болно.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Дархан-Уул аймагт байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээний 70 хувьтай тэнцэх үнэ буюу 2,387,826,000 төгрөгөөс нээлттэй хэлбэрээр худалдан борлуулна.

Үүнд:

  • Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1980,0 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга,
  • Дархан сумын 11 дүгээр багт байрлах 324,0 м.кв талбайтай автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3963 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар буюу төв, цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт

Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.niislel.cd.gov.mnwww.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Хөгжлийн Банк