ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,999,900 хүртэлх төгрөгийн гүйлгээг Khan Bank аппликэйшнээр дамжуулан шуурхай шилжүүлэх боломжтой боллоо. Гүйлгээний шимтгэлийн хувьд энэ төрлийн бусад үйлчилгээнээс харьцангуй бага буюу шилжүүлэх үнийн дүнгээс хамааран 20,000-80,000 төгрөг байна.
Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд та дараах энгийн шаардлагуудыг хангасан байхад болох юм. Үүнд:
Үйлчилгээний давуу талууд:
ХААН Банк нь “Ant International” группийн харьяа Alipay-ийн ухаалаг технологийн шийдлийн тусламжтай БНХАУ-ын иргэд рүү хил дамнасан гадаад гуйвуулгыг гар утсаараа хурдан шуурхай хийх боломжийг харилцагчдадаа олгож буйдаа таатай байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!