ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлгийг дахин байгуулах, харилцан айлчлал зохион байгуулах талаар ярилцжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх Британийн Парламентын Нийтийн танхимын дэд дарга Жудит Камминс-тай энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уулзжээ.

Элчин сайд Б.Энхсүх Дэд дарга Жудит Камминст 2024 оны сонгуулиар парламентын гишүүнээр дахин сонгогдож, улмаар Нийтийн танхимын дэд даргаар томилогдсонд баяр хүргэлээ.

Мөн тэрбээр өмнөх парламентын үед Бүх намын Монголын бүлгийн гишүүнээр ажиллаж, Монгол, Британийн парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлгийг дахин байгуулах, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг асуудлыг ярилцав.

Нийтийн танхим нь гурван дэд даргатай байдаг бөгөөд нэг нь эрх баригч намаас, нөгөө хоёр нь сөрөг хүчнээс сонгогддог. Жудит Камминс нь Хөдөлмөрийн намаас дэд даргаар сонгогдсон бөгөөд 2015 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж буй.

 

Эх сурвалж: Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.143] 2024/11/30
Дайн дэгдээгч фашист АНУс Англо нарын элчинг хааж хөөж явуул.
1 | 1 Хариулах
df [66.181.189.9] 2024/11/29
ene huiten carait anglid ajiltniihaa avgaig bavaj baigaad bulai bolson bizdee. arga hejee avdaggui ee??
2 | 1 Хариулах
Зочин [103.142.76.38] 2024/11/29
Газрын ховор элементийг онгоцоор зөөе гээд байгаа хүмүүс дээ
0 | 0 Хариулах