Хөрөнгөө босго уриа нь дор “Омни капитал” ББСБ-с гаргасан “Омни Ассет” Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) нь Монголын Хөрөнгийн Биржид 2023 оны 11 сарын 8-нд арилжаалагдан нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хоёрхон цагийн дотор татан төвлөрүүлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Хуваарьт төлөлтийн дагуу 11 сарын 27-нд “Омни Ассет” ТЗК (Тусгай зориулалтын компани) нь эхний үндсэн төлөлтийг дөрөв дэх хүүгийн төлөлттэй хамт амжилттайгаар төллөө.
2024/11/27-ны өдөр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч иргэд болон байгууллагуудын дансанд эхний үндсэн төлөлт болон хуваарьт хүүгийн төлөлтийн өгөөжийг амжилттай байршуулав.
Хөрөнгө оруулагч та бүхэн үндсэн төлөлт болон хүүгийн төлөлтийг ҮЦТХТ (Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв)-н веб сайт болох schcd.mn-с шалгах боломжтой бөгөөд мөн түүнчлэн өөрийн харилцагч ҮЦК (Үнэт Цаасны Компани)-иар дамжуулан мэдээлэл хүлээн авах боломжтой.
• Хүүгийн төлөлт нь орлогын албан татвар (5%) суутгагдсан дүн болохыг анхаарна уу.
Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагддаг, тогтмол өгөөж бүхий ганцхан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн ХБҮЦ (Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас) билээ. Энэхүү бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахад мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт тавигддаг шиг өндөр шаардлага тавигддаггүй бөгөөд тухайн бүтээгдэхүүн нь улирал бүр тогтмол өгөөжтэй, арилжааны банкны хүүгээс өндөр хүүтэй, мөн хамгийн эрсдэл багатай гэдгээрээ онцлогтой.
“Омни Ассет” ХБҮЦ-г гаргасан “Омни Капитал” ББСБ-н хувьд 2016 оноос хойш хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд гаргаж ирсэн бөгөөд 2022 онд Монголын хөрөнгийн зах зээл дээрх хоёрдох ХБҮЦ болох “Омни Актив” ХБҮЦ-г гарган хөрөнгө оруулагч нарт хуваарьт төлөлтийн дагуу төлөлтөө амжилттай хийн 2024 оны 3 сард тус ХБҮЦ-ыг бүрэн хаагдсан.
“Омни Капитал” ББСБ нь хөрөнгө оруулагч нарт үйл ажиллагаа, барьцаа багцын мэдээлэл зэргийг цаг алдалгүй хүргэдэг тул хөрөнгө оруулагч нарын дунд итгэл даасан байгууллага гэдгээрээ онцлогтой.
"Омни ассет" ХБҮЦ-тай холбоотой мэдээлэл болон "Омни капитал" ББСБ-с хөрөнгийн зах зээл дээр гаргаж буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл 9990-8733, 7510-7500 холбогдоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!