• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр "Цахим байшин" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од сонгогджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXII их хурал өнөөдөр UG Palace Event Hall-д боллоо.

Уг их хурлаараа танхимын гишүүд шинэ ерөнхийлөгчөө сонгов. Анхлан есөн хүн нэрээ дэвшүүлсэн ч “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан нар нэрээ татсанаар 

  1. “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Төмөрсүх
  2. “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Дүүрэн
  3. “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан
  4. “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Лхагважав
  5. “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лакшми
  6. “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Майдар
  7. “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од нар өрсөлдөхөөр болж, өөрсдийн хэрэгжүүлэхээр зорьж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.

Гишүүдийн санал хураалтын үр дүнд 50-аас дээш хувийн санал авсан хүн байгаагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нарын хооронд дахин санал хураалаа. Улмаар 54 хувийн саналаар Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Uls [59.153.86.212] 2024/12/9
Манай улс нээрээ хөгжихгүйнээ яанадаа, ядаж бизнесийн холбоог зүгээр тайван улс төрөөс хол орхиод асуудлаа нэгдэж яриад ЗГ-таа чиглэл, шахалт үзүүлдэг баймаар байна малнуудаа яагаад ийм арчаагүй ла ла рыг сонгодог байнаа хэлэх үг олдохгүй юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.192] 2024/11/29
Хуралд суусан , Баатарсайхан гуайг жижигүүдийнхээ бизнесийг битгий булаагаа ч гэсэн шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.87] 2024/11/29
Элбэгдоржийн зөвлөх байсан даа одоо Оюукын зөвлөх болчихсон юмуу кккк
3 | 0 Хариулах
Зочин [188.214.13.68] 2024/11/29
Даанч өмнөх өдөр нь гол өрсөлдөгч Дүүрэнг баривчилсан нь танил санагдаад бсн юмаа. Тэгээд оюунэрдэнэ одоо элбэгдоржийг өвлөж эхэлж бсн юмуу, тэс эсрэгээрээ эргээд?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.87] 2024/11/29
АН-н үeд Элбэгээг дагаад байсан шиг санах юм. Энд тэндгүй элдэв вм хийгээд л явдаг яг тогтвортой үр бүтээлтэй хийсэн юм бага, юм юм руу үсчээд л явдаг хүндээ. Ж.Амарсанаагийн хүргэн хэвээрээ юу үгүй юу
4 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2024/11/29
МАН дагасан бялдууч. л байхгүй юу
3 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2024/11/29
Улаан МАН ш дээ Ерөнхий сайдын зөвлөх, данхаар ганц яриулаад л болоо ш д
3 | 0 Хариулах
1 [202.21.115.165] 2024/11/29
Danhiin suganii us bizdee
3 | 0 Хариулах
Иргэн [103.212.116.159] 2024/11/29
Юун сонин хүн гарчихваа энэнийн оронд Баатарсайхан дээр байсын ядаж бизнес хийдэг луйвраар л гарчдээ
6 | 1 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/11/29
МАН одоо цор цор хийгээд байдаг , танхимыг базаад авлаа даа
1 | 0 Хариулах
Зочин [210.194.189.234] 2024/11/29
Урбанекийг гүйцэх эрүүл ухаантай хүн одоогоор байхгүй л дээ уг нь. Гэхдээ эрүүл ухаан МАН 2 хэзээ ч зэрэгцэж оршиж чаддаггүй билээ.
14 | 0 Хариулах
Зочин [59.153.112.190] 2024/11/29
hynii tsarainaas ene hyn be gedeg n haragdadag, ene nuhur bol bol yu ch hiihgui hyn gedegn haragdaj bna
5 | 0 Хариулах
No businessmen [45.117.34.146, 147.161.192.99] 2024/11/29
Энэ хүн бизнес гэж мэдэхгүй Транпаренси билүү олон улсын ТББ олон жил болсон, энэ хүн чааваас даа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.77] 2024/11/29
Транспаренси-н Л.Төр-Од гадны тавиул. Сүүлийн үед барууны тэжээсэн тавиулууд улс төрд их шургаж буй нь сайныг үл дагуулна.
7 | 1 Хариулах
Зочин [172.58.167.63] 2024/11/29
Negiigee barij uguud l ai oyukiin suganii vs
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.254] 2024/11/29
МХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдсоны дараа УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа “Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, бизнес хийж үзээгүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье” хэмээжээ
19 | 1 Хариулах
Зочин [202.126.89.254] 2024/11/29
Энхтүвшин хэнийг дэмжсэн вэ
4 | 1 Хариулах
Зочин [103.168.34.152] 2024/11/28
Лхагжаваа сонгохгүй дээ.
11 | 0 Хариулах
Зочин [59.153.112.190] 2024/11/29
manai nam bish
1 | 0 Хариулах
Анонимус [185.108.105.34] 2024/11/28
Хуралд нь бүтэн суусан хүний хувьд хэлэхэд санал хураах болтол буюу оройг хүртэл саналаа /өөрт нь санал өгөх хүмүүсийг/ хайрцаглаж чадсан болохоор л сонгогдлоо. Ойрын хэдэн жилдээ бизнесийнхэн минь Танхимаас төр засгийг шүүмжилсэн юм олж сонсохооргүй боллоодоо. Өөр хэлэх үг алга.
23 | 1 Хариулах
Зочин [202.126.89.254] 2024/11/29
Намын тавиул юмуу
15 | 0 Хариулах
Зочин [172.58.167.63] 2024/11/29
Th danhiin hvn
10 | 1 Хариулах