Улс төрийн намын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт илэрхийлээд байгаа юм. УИХ-ын гишүүд уг асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан энэ талаар "Улс төрийн намын тухай шинэ хуулиар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө дүрмээ шинэчилсэн байх ёстой. Хэрэв энэ хугацаанд дүрмээ шинэчлэх асуудлыг хойшлуулбал санхүүжилтийг нь хамтад нь хойшлуулбал яасан юм бэ? Улсын төсвөөс өгдөг санхүүжилтийн дэмжлэгийг хойшлуулах асуудлыг хамтад нь оруулах хэрэгтэй.
Дотроо дүрэм журмаа шинэчилж чадахгүй, учраа олохгүй байгаа нөхдөд төсвөөс санхүүжилт өгөхөөр эргээд улсын хөрөнгийг үрэн таран хийнэ. Дүрмээ шинэчилсэн намууд санхүүжилт авах эрх нь нээгддэг байх хэрэгтэй” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!