Уншиж байна ...

Япон улстай танилцах "JENESYS" хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 30-нд дуусна

Г.Мөрөн, iKon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы Элчин сайдын яамны соёл, мэдээллийн үйл ажиллагаанд нэг жилийн турш хамтран ажиллаж, Япон орны сэтгэл татам байдлыг нийтэд түгээн дамжуулах “Япон орныг сурталчлан таниулагч”-ийн сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 30-нд дуусна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс Монголд зохион байгуулагдах Японтой холбоотой арга хэмжээнд оролцохын зэрэгцээ 2025 оны хоёрдугаар сард Японы Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хүүхэд, залуучуудын солилцооны “JENESYS” хөтөлбөрт хамрагдах юм.

Шалгаруулалтын үйл явц:

  • Эхний сонгон шалгаруулалтад тэнцэгсдийг зарлах өдөр: 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Японы ЭСЯ-ны цахим хуудас болон Facebook хуудсанд зөвхөн тэнцсэн хүний бүртгэлийн дугаарыг нийтэлнэ.
  • Ярилцлагын шалгалтын өдөр: 2024 оны арванхоёрдугаар сарын 18-20-ны өдрүүд
  • Ярилцлагын шалгалтын өдөр, цаг, газрыг эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн тус бүрт и-мэйлээр мэдэгдэнэ. (Хөдөө орон нутаг зэрэг алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн хувьд онлайнаар ярилцлагын шалгалтыг авах боломжтой)
  • Эцсийн сонгон шалгаруулалтын дүн: 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 

Мөн зарим нэг нөхцөл байдлаас хамааран дээрх хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүйг Японы Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Шалгаруулах болзол: 

  • 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 10 дугаар ангиас дээш 30 хүртэлх насны хүн байх
  • Монгол Улсын иргэншилтэй, бүртгүүлэх үедээ Монголд амьдардаг байх. Сурагч, оюутнуудын хувьд Монголд суралцдаг байх
  • Урьд өмнө Япон явж үзээгүй байх
  • Энэхүү сурталчлан таниулах тогтолцооны агуулга, зорилгыг сайтар ойлгож, Монголд зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ идэвхтэй оролцох хүн. Үүнд Японд аялахын өмнөх ба дараах уулзалт зэрэг багтана.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.