Уншиж байна ...

Токиогийн Их Дуулгад манай 20 жүдоч өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
IJF

Олон Улсын Жүдо Бөх (IJF)-ийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний энэ оны сүүлчийнх нь болох Токиогийн Их Дуулга ирэх сарын 6-7-нд болно.

Тэмцээнд одоогоор 47 орны 245 тамирчин (эрэгтэй 140, эмэгтэй 105) өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор 20 жүдоч зодоглох юм.

ЭРЭГТЭЙ БАГ

  • 60 кг: К.Ёлк, Т.Түмэнжаргал
  • 66 кг: Ё.Басхүү, Ө.Жанцандорж
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн
  • 81 кг: О.Шинэбаяр
  • -100 кг: А.Энхбаяр
  • +100 кг: Ө.Пэрэнлэйжамц  

Эмэгтэй баг

  • 48 кг: Ж.Анударь, Г.Наранцэцэг
  • 52 кг: Л.Сосорбарам, Б.Уранзаяа
  • 57 кг: Т.Ариунзаяа, О.Оюунчимэг
  • 63 кг: Т.Анударь
  • 70 кг: Д.Есүй
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул

Токиогийн тэмцээн Их Дуулга ангилалд орох болсон 2009 оноос хойш Монголын тамирчдаас М.Уранцэцэг алт (2016), О.Ууганбаатар хүрэл (2017) медаль хүртсэн билээ.