Уншиж байна ...

"Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор бүрэн сольж, усыг хэрэглэгчдэд өгч эхэлсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN

Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчлэх ажлыг бүрэн дуусгажээ.

Энэ талаар "Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг тул цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ" гэж УБЗАА-наас мэдээллээ.

Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг байна.

Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийвэл зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх аж.