31 жилийн түүхтэй Шунхлай Холдингийн охин компани болох Монголын ТОП-100 ААН-ийн нэг Шунхлай ХХК нь “Шунхлай” нээлттэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь Шунхлай ХХК-ийн дотоодын зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн нь эрсдэл багатай хөрөнгө оруулалтын зэрэглэл бөгөөд одоогоор дотоодын хамгийн өндөр рейтинг юм.
Мөн “Шунхлай” нээлттэй бондын жилийн 17%-ийн хүү нь банкны хадгаламжийн 18.7%-тай дүйцэж буйгаараа онцлогтой.
Үнэт цаас гаргагчийн толгой компани болох Шунхлай Холдинг нь шингэн хүнс, шатахуун, медиа харилцаа холбоо, үл хөдлөх, автоматив, жижиглэн худалдаа, санхүүгийн салбарын 60+ компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын эдийн засгийг гол хөдөлгөгч компани юм.
Шунхлай ХХК-ийн хувьд 109 шатахуун түгээх станцтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголын шатахууны зах зээлийн 20%-ийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.
Мэдээлэл авах: golomtcapital.com/page/Bond/shunkhlai
Захиалга өгөх: trader.golomtcapital.com
Бондын зөвлөх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!