ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн хөтөлбөрт хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан.

Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна.

Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг тавьсан байна. 

“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029”-ийг Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.212.116.148] 2024/11/28
Уг зээлийг хүнд нэгийг л өг. 150 сая ч байр авахад хүрэхгүй болсон бна лээ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/11/28
Коронагаар зээлийн төлөлтийг 2 жил царцаагаа л хамаг юм орвонгоороо эргэчихлээ
2 | 0 Хариулах
И [103.168.34.196] 2024/11/27
10гаруй жил хэрэгжсэн инпотекийн зээлээр 1 ч яндан буугаагүй. Төрийн хулгайгаар баригдсан бетон ширэнгээ борлуулах л ажиллагаа явагдсан. Залуучуудын төлөө хийсэн ажил нь гадаадад хар ажилчнаар явуулахыг л дэмжиж өгсөн байх. Одоо Номин, ЭнхАмгалан 2 шиг чадамжгүй, сэтгэлгүй, зөвхөн хувийн ашиг сонирхолтой хүмүүс юм хийж харагдаач. Далимдуулж өөрсдөө л ашиг олом юм бодно. Зөндөө л харлаашдээ. Энэ ОюунЭрдэнэ зөнөчихөв үү? Өлсчихөв үү... ??? Шийдвэрүүд нь зүгээр л 0000000
5 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.250] 2024/11/27
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд . Ипотек зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болоод удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.
6 | 0 Хариулах
Ж [66.181.186.250] 2024/11/27
Одоохондоо нэмж хүсэлт авалгүй түрүүчийнхийгээ шийдвэрлэж багасгасны дараа нэмж авах нь зүйтэй. Өөр шугамаар санхүүжүүлэх хувилбар гаргаж болохгүй юмуу
0 | 0 Хариулах
суранхар [202.131.230.251] 2024/11/27
Зүгээр байр авах гэж ингэж зовлон үзэж бна ш дээ хаха. Тэнэг төртэй байх ийм л бна. Нөгөө өргөдөл авдаг сда нар хээл хахуулиа бэлддэг газар нь лаларын төр нь болж дээ
3 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2024/11/27
Ипотекийн зээлээ гаргахгүй байгаа хэрнээ өргөдөл аваад байхаар чинь угаасаа овоорч л таарна шт. Хэвийн гаргаад явж байсан бол ийм очер дараа үүсэхгүй. Үнийн хувьд бол Ковидоор барилгын материалын нийлүүлэлт багасаж үнэ тэнгэрт хадсан. Эргээд бараа материалын нийлүүлэлт хэвийн болж импортын барааны үнэ буурсанч барилгын компаниуд барилгын үнээ буулгахгүй байна. Шунал нь дэндсэн луйварчид.
5 | 0 Хариулах
Зочин [62.216.206.195] 2024/11/27
Урьдчилгааг 50% хөнгөлнө ч гэх шиг дандаа хүмүүс ялгаварласан юм хийж байх юм. Дээр зээлтэй хүмүүсийн зээл тэглээд байсан. Нэмээд хэлэхэд 30 жил ажилласан хүн 10 жил татвар төлсөн хүнтнй адил цалин авдаг. Шудрага бус юм бэ! Ийм байхад үнэнч хүн үлдэхүү 😳
2 | 0 Хариулах
Зочин [93.177.75.254] 2024/11/27
баахан хужаа нар ирээд байр түрээслэхээр байрны үнэ буухгүйшдэ малуудаа.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.180] 2024/11/27
2 ; 3 дах БАИР АВЧ ҮНЭИИН ХӨРӨГДӨЛ БИ БОЛГОСОН ХҮҮСИИН ЭПОТИКИИН ЗЭЛИИГ ЯАРАЛТАИ ЦУЦАЛ
0 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/27
зээлийг болуил
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.17] 2024/11/27
Ипотекийг болиулвал байрны үнэ бууна
3 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.250] 2024/11/27
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна... АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ...
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/11/27
Уучлаарай Рио Тинто, Оюу Толгой дээрэм хийгээгүй харин ч монголын 22,000 гаруй ажилтныг тэжээж байгаа шүү. Баяжмал шороогоо зарж л ашиг хийж байгаа өөрсдөө боловсруулж чаддаггүй, мэдлэггүй чадваргүй хүмүүс гэдгээ мэддэггүй юм уу?
3 | 6 Хариулах
[202.9.46.127] 2024/11/27
РиоТинто оюутолгойгоос асар их ашиг олж монголд өчүүхэн ашиг оногдож байгаа. Яахаараа ийм мунхаг мулгуу бодолтой орк вэ?
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/11/27
Дээрээс нь хэлэхэд төр бүх юманд оролцоод байх тусам хулгай гарна зохицуулна гэдэг чинь бодлого журам гаргаж мөрдүүлэх болохоос юм болгонд сан гаргаж төсөвжүүлээд байхаар л мөлжиж цөлмөөд байгаа юм.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/11/27
ЭМД-ыг хар! Одоо санхүүжилт байхгүй учраас төлбөртэй үзнэ гэнэ. Би зээлтэй өвдөх эрхгүй, давхар НӨАТ, НДШ, ХХОАТ төлж байна. Тэгээд ЭМД давхар төлж байгаагийн хэрэг хаа байнаа??? Төлөхгүй байя гэхээр боломжгүй хэрвээ энэ хувийн даатгал байсан бол ийм асуудал хэзээ ч нарахгүй ээ НДШ ЭЭ ЧӨЛӨӨЛМӨӨР БАЙНА ТӨР ЭНЭ САНГУУДААС САВРАА ТАТААЧЭЭ
2 | 0 Хариулах
[202.9.46.127] 2024/11/27
АНУ-д ч эмнэлэгийн төлбөр асар үнэтэй америкийн жирийн иргэд нь өвдөх эрхгүй байдаг. Тэнд амьдардаг монголчууд монголд ирж биеэ эмчлүүлдэг. Америк бол шулаачдын газар.
1 | 0 Хариулах
Зочин [133.106.34.175] 2024/11/27
Oron suutsjuulah hutulbur bish oron suutsnii une usguh hutulbur bolood bna. Ene zeelee zogsoogood barilgiin material uildverlegchded zeel olgovol bairnii une buuraad, zeel goridohguigeer bairaa avdag boloh bhdaa
0 | 0 Хариулах
[202.9.46.127] 2024/11/27
Ипотекийн зээл аваад оркууд 25 жил банкинд өртэй үлддэг.
0 | 0 Хариулах
Зочин [126.203.28.175] 2024/11/27
зээл авахдаа хэр судалгаатайгаар авсан нь чухал шүү дээ. Зээл авлаа гээд буруудаг байгаа зүйл огт биш.
0 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/27
уг нь тийм, зээлээ эрт авсан хүн л хожино. гэхдээ л байрны үнэ бол арай л аймар байна
0 | 1 Хариулах