ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай ч энэ хуульд гар хүрэхгүй байх сонирхол зарим хүнд бий"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), “Эерэг ирээдүй өнөөдөр” төрийн бус байгууллага хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тамхидалтын эсрэг нөлөөллийн аяны талаар мэдээлэл хүргэхээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа, “Эерэг ирээдүй өнөөдөр” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал н.Шижирбат нар ирсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын эхэнд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Анх 2005 онд тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш таван удаа шинэчилсэн найруулга, хоёр удаа өөрчлөлт, нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон.

Гэхдээ бид энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хууль сүүлийн хэдэн жил УИХ-аар хэлэлцэгдэж байгаа боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй.

Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сард дээрх хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо тамхины ургамлыг тариалах заалт орж ирсэн.

Бидний үзэж буйгаар хуулиа сайжруулах бус эсрэгээрээ муутгасан ийм зүйл заалт нэмэгдсэн гэж хэлж болно. Монголд хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татаж байна.Нийт хүн амын 1/4 нь тамхи татдаг судалгаа бий.

Тэр дундаа электрон тамхины хэрэглээ өссөнтэй холбоотой өсвөр насныхан, эмэгтэйчүүд эрс нэмэгдэж байна.

Электрон тамхинд онцгой албан татварын заалт хомс байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж тамхины хэрэглээг багасгана. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д Ажлын хэсэг гарсан. 

Олон улсад ч бас тодорхой хэмжээнд арга хэмжээ авч эхэлсэн. БНХАУ-д электрон тамхийг бүрэн хориглосон гэж ярьж байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Харин электронд тамхинд нэмэлт амт, үнэр оруулдаг бодисыг хориглосон заалт нэмэгдсэн.

Тамхины тухай хуульд 50 гаруй өөрчлөлт орох хуулийн төсөл яригдаж байна. Тэр дундаа электрон тамхийг хуульд бүрэн тодорхой болгож оруулах ёстой. Одоогоор уг хуульд ганц л заалт байгаа бол үүнийг задалж 10 гаруй төрлөөр, тэр дундаа тамхи татахад ашигладаг хэрэгслийг хүртэл нэмэх шаардлагатай. Гэвч энэ хуульд гар хүрэхгүй байх сонирхол зарим хүнд бий. Тиймээс хуулийг батлуулах явц удааширч байна" гэж ярилаа.

С.Өнөрсайхан: 13-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар 19 хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Тамхины ургамал бол өөрөөсөө шавжийг зайлуулах зорилгоор никотин гэдэг бодис ялгаруулдаг. Никотин нь хавдар үүсгэдэг бодис гэдгийг 1920 онд баталсан.

Манайд хавдар төст эмгэгийн судалгаа хийдэг байгууллага. Хорт хавдар, зүрхний өвчлөл, амьсгалын замын өвчин, чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг байдаг.

Гэтэл тамхины хэрэглээ огт буурахгүй байна. Тухайлбал 15-69 насны хүн амын дунд хийсэн судалгаагаар 24.2 хувь буюу таван хүний нэг нь тамхи татдаг. Үүнээс эрчүүд нь хоёр хүний нэг нь тамхи хэрэглэдэг. Эрчүүдийн дунд тамхины хэрэглээ эсрэг хүйсийнхэнтэй харьцуулахад 8.7 дахин их байна. Тамхинд орж байгаа иргэдийн нас улам залуужиж байгаа нь судалгаагаар харагддаг.

Мөн 10 хүн тутмын гурав нь дам тамхидалтад өртдөг. Эмэгтэйчүүд нь гэртээ, эрчүүд нь ажлын байран дээрээ өртөж байна.

Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС) дээр эрүүл мэндийн зан үйлийн судалгааг өнгөрсөн онд хийсэн. Уг судалгаагаар 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхдийн нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэсэн. Цаашлаад 19 сурагчдын нэг нь байнга тамхи татдаг болох нь тогтоогдсон. 

Тамхины хэрэглээ хүн амын дунд буурахгүй байгаа нь уг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниудтай холбоотой. Шинжлэх ухаанаар аливаа өвчний эрсдэлийг шууд тамхинд өгч болдоггүй. Энэ байдлыг бизнес эрхлэгчид овжин ашиглаж иргэдэд буруу, ташаа ойлголт өгдөг.

Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тандах, сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ татварын бодлогоор тамхидалтыг бууруулах зөвлөгөөг өгдөг юм.

Тамхинд сайн юм огт байхгүй. Тамхины төрөл нь олширч утаат, усан, электрон гэх мэтээр өөр хэлбэрээр төрөлжүүлж байна. Өнгө, үнэр, амтыг нь өөрчлөөд залуучуудыг уруу татаж байна. Уг нь электрон тамхи нь утаат тамхинаас гаргах зорилгоор анх үйлдвэрлэгдэж байсан боловч энэ чиглэлээ өөрчилж, тамхинд орох зам нь болж хувирсан" гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.164] 2024/11/28
Тамхииг бүүр өндөр үнэтэй болго тамхинаас гархаас өөр аргагүй болтол үнээ нэм
0 | 0 Хариулах
зочин [66.181.179.22] 2024/11/27
Тангараг өргөсөн 126 гишүүн энэ хуулийг яаралтай батал даа тийм л эх орон ард түмнийхээ төлөө зүтгэхээр шийдсэн бол. Харж байя.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.142] 2024/11/27
Цагдаа нар дэлгүүрүүдээс авилгал авдаг гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [220.156.76.213] 2024/11/27
Бохир заваан дээр нь үмхий тамхи татаад ишээ шидлээд явдаг үмхий оркууд электрон тамхи тат!!!
1 | 1 Хариулах
Зочин [192.82.64.133] 2024/11/27
Хятадад VAPE татаж байгаа хүн ганц ч байхгүй байна лээ
1 | 1 Хариулах
Зочин [124.158.110.8] 2024/11/27
новшийн оркууд орон байр шатааж бна шүү!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/11/27
гудамжаар тамхи татаж явдагийг болиулмаар байна дам тамхилалтанд өртөөд эрүүл мэндээрээ хохирч бна, сингапур шиг хатуу хуультай болох хэрэгтэй
2 | 2 Хариулах
[202.9.46.127] 2024/11/27
Сургуулийн сурагчид пиво барьчихсан тамхи татчихсан зогсож байна лээ. Ирээдүйд архи тамхи эрүүл мэндэд нь ямар хортой гэдгийг эргүү гөлөгнүүд ойлгохгүй дээ. Эргүү оркууд нас явж өвчин туссан хойноо ойлгоно.
1 | 0 Хариулах
hehe [103.212.162.57] 2024/11/27
emegtei hund arhi tamhi zarahiig huuliar horiglmoor ym. emegtei humuusiig baarand shuniin clubd orohiig, oroi 11 tsagaas hoish gumadjaar yvahiig, biyiin ali neg hesgiig il gargasan huvtsas umsuhiig huuliar horigloh heregtei whhahah
0 | 1 Хариулах
hehe [103.212.162.57] 2024/11/27
ohiduud huuhnuud barag erchuudees ih tanhi tatj arhi uuj baina. emegteichuud yr ni ih zadarsan zavharsan hetsuu niigem bolson baina.
0 | 0 Хариулах
зочин [103.57.95.178] 2024/11/27
Сул заалт биелэхгүй Бүүр хоригло Гарсаныг нь урамшуул
2 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [51.158.202.230] 2024/11/27
Тэр вакцин гэсэн бузар хорлолтоо зогсоогоорой
0 | 6 Хариулах
Зочин [59.153.115.184] 2024/11/27
Хүүхдүүдийг тамхинд оруулахад өндөр хувь нэмэр оруулж байгаа CU дэлгүүрийн хамт олонд баярлаж бна
3 | 1 Хариулах
Зочин [66.181.189.56] 2024/11/27
Harin ch jijig tuts, bairnii delguuruud chine tamhi arhi gaz bol hamaagui zarna sht. Bairnii buland baidag karoeke edr bol udur n form umssun huuhduudtei zarim n sogtuu boltson bdag sht
0 | 0 Хариулах
[202.9.46.127] 2024/11/27
Гудамжинд сургуулийн сурагчид тамхи татаад явж байна лээ. Хохино гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна.
3 | 1 Хариулах