Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас хэрэгжүүлж буй "Хууль сахиулахын байгууллага дахь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал" төслийн хүрээнд Хиймэл оюунд суурилсан Монгол дахь цор ганц эрт илрүүлгийн NURA төв хамтран ажиллаж, тус газрын 15 алба хаагчийг эрт илрүүлгийн шинжилгээнд өнөөдөр хамрууллаа.
Урьдчилан сэргийлэх шинжилгээ, оношилгоонд ХИЙМЭЛ ОЮУНЫГ ашиглаж буй, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаагийн хамгийн тод жишээ бол "NURA" эрт илрүүлгийн төв юм. "NURA" төвийн компьютер томографи, dexa, маммографийн аппаратууд бүгд хиймэл оюунд суурилсан гэдгээрээ онцлогтой.
Энэхүү арга хэмжээний ач холбогдлын талаар “NURA” брэндийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Б.Сосорбурам дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Таван Богд Групп нь эрт илрүүлгийн соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан “NURA” төвийг 2023 онд нээж, өнөөдөр 23,000 үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлээд байна. Энэ хугацаанд харилцагчдын итгэлт, найдвартай түнш байсаар ирсэн.
Монгол улс сүүлийн 15 жилийн туршид ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаараа тэргүүлж байгаа нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд тогтмол хамрагддаггүйтэй холбоотой. 2023 онд илэрсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 65 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон байна.
Өнөөдөр бид нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас хэрэгжүүлж буй "Хууль сахиулахын байгууллага дахь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал" төслийн хүрээнд НЦУГ-ын 15 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулан цаашлаад нийт цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй ажилчдыг эрт илрүүлгийн шинжилгээнд хэрхэн хамруулах талаар хоёр талаасаа хамтын ажиллагааг эхлүүлэх болно.
Манай төв энэ оны есдүгээр сард 20 залуу гэр бүлийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж байсан. 2025 онд маш олон ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Үргэлжлүүлэн "Хууль сахиулахын байгууллага дахь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал" төслийн ач холбогдол, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЦУГ-ын Эргүүлийн офицер, цагдаагийн хошууч Д.Мянгантуул мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хууль Зүйн Дотоод Хэргийн Яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран Монгол дахь хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл нь хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, идэвхжүүлэх гол зорилготой юм.
Манлайлагч эмэгтэй хүн нэгдүгээрт эрүүл байх ёстой. Ингэснээр тухайн алба хаагчийн ажлын бүтээмж өндөр байж, сайн үр дүн гарна. Би дотооддоо эмэгтэй алба хаагчаас авсан судалгаандаа тулгуурлаж, урт хугацаандаа хамтран ажиллах зорилгоор “NURA” төвийг сонгосон" гэв.
Түүнчлэн маш ачаалалтай ажилладаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл өнөөдөр NURA төв дээр ирж, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж буй талаар цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Мөнхцэцэг өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Миний анхны мэргэжил эмч учраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдах ёстой талаар сайн мэднэ. Хүн эрүүл байж чадвал сайхан амьдарч, ажил хөдөлмөртөө ахиц дэвшил гаргадаг. Бүх зүйл эрүүл мэндээс хамааралтай.
Хууль сахиулах байгууллагад удаан ажилласан хүний зүгээс ярихад энэ салбарын ажлын ачаалал их байдгийн улмаас стресс нэмэгдэж, зөв хооллолтын дэглэм алдагдах нь хамгийн том асуудал юм.
Би өмнө нь хиймэл оюун ухаанаар өөрийгөө оношлуулж үзээгүй. Гэхдээ ойр дотнын хүмүүсээсээ хиймэл оюунд суурилсан урьдчилан сэргийлэх шинжилгээнд орж, оношлуулах нь үр дүнтэй байсан гэдгийг сонссон.
Эмэгтэй хүн хаана ч ажиллаж, амьдарч байсан тухайн байгууллагын нүүр царай, толь болж явдаг учир үргэлж эрүүл мэнддээ анхаарах ёстой. Энэ утгаараа эрүүл амьдрахын тулд амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж байна" гэв.
NURA төвд цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэб сайтаар бүртгэлээ үүсгээрэй.
Салбар 1: ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA Гэрлүг салбар
Салбар 2: ХУД, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар
Утас: 7588-7588
Сошиал хаяг: NURA Mongolia
Вэбсайт: www.nura.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!