Блю Скай зочид буудлын Жэйд хурлын танхимд
09:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд “Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцооны оновчлол” сэдэвт дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана.
UG palace-т
09:00 цагт МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох, батлах асуудлыг хэлэлцэх их хурал болно.
МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд
09:00 цагт "Монголын боловсролын хөгжлийн философи" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III хурал болно.
МУИС-ийн "Багш хөгжлийн төв"-ийн Хурлын зааланд
09:00-17:00 цагт Зам, тээврийн яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” сэдэвт үндэсний зөвлөгөөн, семинарыг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
HOLIDAY INN зочид буудлын хурлын танхимд
10:00 цагт “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: Өөрчлөлт, шинэчлэлт-2024” олон нийтийн хэлэлцүүлэг болно.
Шинэ 100 айл төвийн баруун талын талбайд
10:00-14:00 цагт Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага арга хэмжээ зохион байгуулагдана.
ХӨСҮТ-ийн захиргааны хурлын зааланд
10:00-12:00 цагт ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдрийг угтан тус өвчлөлийн үзүүлэлт, тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө.
ХСҮТ-ийн хурлын зааланд
12:00-13:00 цагт Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.
“Шангри Ла" худалдааны төвийн Өргөө кино театрт
14:00 цагт "Монгол төрийн сахиусны өргөө" баримтат кино, "Choijin arts" каталогийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!