Уншиж байна ...

Дэлхийд өрсөлдөх Монголын франчайз NAMA EATERY

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Франчайз бизнес гэдэг бол хэдийнээ танил болсон брэндийн нэрэн дор, тухайн бизнесийн бэлэн туршлагыг ашиглан өөрийн бизнесээ эхлүүлэх боломж юм. Монгол Улсын зах зээлд сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг франчайз бизнесүүдийн тоо өссөөр байна.

Бид франчайз бизнесийн хэрэглэгчид. Харин өөрсдөө дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөгч болохоор, Монголынх гэх тодотголтой франчайзыг хөгжүүлэн олон улсад гаргахаар Макс группийн охин компани болох МАСТЕР ФҮҮДС ХХК-ийн хамт олон зорьж байна. Энэ бол “NAMA EATERY” үндэсний түргэн хоолны сүлжээ ресторан юм.

зураг
 

Тэгвэл энэ рестораны ҮНДЭСНИЙ гэх тодотголыг өндөрт өргөх ОНЦЛОГ юу вэ?

  1. NAMA EATERY ресторанаар худалдаалж буй хоолны бэлдцийг хаа таарсан дэлгүүр, худалдааны захаас аваад, үүнийгээ шууд гал тогоонд нийлүүлэн хоол үйлдвэрлэдэггүй. Nama брендийн бүтээгдэхүүнд хэрэглэх бэлдцийг боловсруулж, бэлтгэх тоног төхөөрөмж бүхий тусгай үйлдвэр бий. Үйлдвэрийн гурван дамжлагатай бөгөөд махыг эхлээд цуутай усанд дарна, дараа нь шүүж аваад амтлах зэргээр анхан шатны бүх боловсруулалтыг хийгээд савлаж хөлдөөсөн бэлдцийг салбарууддаа хүргэнэ. Ингэж нарийн технологиор бэлтгэж, бүхий л бичил биетийг устгасан бүтээгдэхүүнээр NAMA EATERY сүлжээний ерөнхий тогоочид амттай хоол үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт барьдаг.
  2. Амжилттай франчайз бизнесүүдийн нууц нь дэлхийд өрсөлдөхүйц стандарт.  Тэгвэл NAMA EATERY үндэсний сүлжээ ресторанд хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн технологичид төдийгүй эрүүл ахуйчид ажилладаг. Мөн стандарт чанарын албатай төдийгүй маш сайн чанарын удирдлагатайгаар Үндэсний түргэн хоолны сүлжээг стандартын дагуу хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. 2024 онд  NAMA EATERY рестораны 3-4 дүгээр салбарыг нээсэн бөгөөд, шинэ салбар нээгдэхээс өмнө АНУ-аас мэргэжилтнүүд ирж заавар, зөвлөгөө өгч, сургалт орсон. Үүнд компанийн технологич, ерөнхий тогооч, хоол хөгжүүлэлтийн менежер, эрүүл ахуйч, ХАБ-ын мэргэжилтэн ч хамрагдаж, мэдлэг, туршлагаа дээшлүүлсэн юм.
  3. NAMA EATERY рестораныхан “Монголын франчайз” гэдэг тодотголыг өндөр өргөж, дэлхийд өрсөлдөхүйц бизнесийг хөгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд үйлчлүүлэгч нараасаа үргэлж санал авдаг. Байнгын үйлчлүүлэгч нартаа шинэ бүтээгдэхүүнээ амтлуулж, үнэлгээ, дүгнэлт, саналыг нь сонсож, үүний дагуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан ажиллаж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны газрууд бүгд гаднын франчайз. Үүнтэй адил “Монголын франчайз” гэх түргэн хоолны сүлжээг нэвтрүүлэхээр хоол үйлдвэрлэлийн технологич инженерүүд ярилцаад NAMA EATERY-г нээсэн. Өдгөө Улаанбаатар хотод 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж үхэр, хонь, тахианы махыг гурван шатны үйлдвэрийн дамжлагаар бэлтгэн амтат хоол үйлдвэрлэн хэрэглэгчдэд үйлчилж байна.

Цаашид Дархан, Эрдэнэт зэрэг дотоодын хот болоод хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-д, ирээдүйд дэлхийн олон оронд салбараа нээж, франчайз бизнесийн зах зээлд манлайлахаар зорьж байна.

ЭНД дарж Үндэсний түргэн хоолны сүлжээ Nama Eater-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг аваарай.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.