ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотод сүүлийн 117 жилийн хугацаанд ороогүй их цас оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот зузаан цасанд дарагдсаны улмаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн байна.

Тус хотын зарим хэсэгт цасны зузаан 20 см давсан нь сүүлийн 117 жилийн хугацаанд тохиолдоогүй ховор үзэгдэл болжээ.

Сөүл болон түүний ойр орчмын нутагт өнөөдөр цас үргэлжлэн орох төлөвтэй байна.

Өчигдөр тус улсын Гамшгаас Хамгаалах Төв гурван зэрэглэлтэй цасны эрсдэлийн түгшүүрийг эхлээд нэгдүгээр түвшинд зарласан бол үдээс хойш хоёрдугаарт шилжүүлэн ахиулжээ.

1907 оны аравдугаар сард Сөүл хотод орчин үеийн цаг уурын ажиглалтын систем ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тэгвэл уг ажиглалт эхэлснээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сард ийм хэмжээний цас орж байгаагүйг цаг уурчид мэдээлжээ.

Өмнөх хамгийн дээд үзүүлэлт нь 1972 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр орсон цасны зузаан 12.4 см хүрсэн тохиолдол байсан байна.

Их цасны улмаас өчигдөр Сөүл хотод 150 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ.

Сонбук дүүрэгт цасанд дарагдсан мод цахилгааны кабелийн дээр унаж гэмтээснээс 200 орчим айл эрчим хүчгүй болсон байна.

Өчигдөр бас дотоодын болон олон улсын 40 гаруй нислэг цуцлагдаж, 200 орчим нислэг хойшлогдсоныг Инчоны Олон Улсын Нисэх Буудал Корпорац мэдээлжээ.

Өглөө зорчигчдын ачаалал хэт нэмэгдсэний улмаас Сөүлийн метроны 9 дүгээр шугамд есөн минут саатал үүссэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Korean girl [1.221.43.106] 2024/11/28
“Анхны цас” ингэж их хэмжээгээр орсон нь 117 жилийн дараа буюу БНСУ 1907 онд цаг уурын байгууллага үүссэ бөлгөө! Мэдээгээ зөв бэлтгэнэ үү ikon.mn
2 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [91.232.105.71] 2024/11/28
Иймэрхүү үгнүүд шалл худлаа байдаг юм билээ 😤
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.50] 2024/11/28
Өнгөрсөн жил чинь 116 жилд гээд байлуу яаалаа
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.116.114] 2024/11/28
Сөүл хотын удирдагууд огцор !!! , бүхэл бүтэн 9 минут сатаад байхдаа яахад вэ
9 | 0 Хариулах
Зочин [202.55.180.216] 2024/11/28
Энэ Солонгост төр засаг гэж байна уу ? Сүйрлээ шдээ, бүхэл бүтэн 9н минут байхдаа яахав дээ !!! Ямар ядуу УБ биш дээ
0 | 0 Хариулах
ингэж л [66.181.179.181] 2024/11/28
уб нэг удаагын л цас .. их сүр болхыма.
0 | 3 Хариулах
Зочин [202.21.107.27] 2024/11/28
халуун орон шүү дээ, аргагүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.79] 2024/11/28
Хэзээ УБ т тийм цас орчоов. Хүйтэн болохоос биш УБ т маш бага цас ордог
5 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2024/11/28
naana chn 20cm geed bichtsen bna. ochigdor onoodor 2 manaid 3 cm tsas orloo
0 | 0 Хариулах