Уншиж байна ...

Мэргэжлийн боксчин Г.Баярхүү чансаа ахиулах тулаанаа Японы тамирчинтай хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНСУ-д бэлтгэлээ базаадаг мэргэжлийн боксчин Г.Баярхүү ирэх сарын 15-нд Японы тамирчин Изүки Томиокатай тулалдахаар болжээ.

WBA холбоонд тулалддаг Г.Баярхүү энэ онд гурван тулаан хийхдээ бүгдэд нь ялсан. Өнгөрсөн есдүгээр сард Филиппиний боксчин Марлон Паниамоганыг хүнд цохилтоор хожсон юм.

Ингэснээр мэргэжлийн бокст 11 хожиж, нэг ялагдсан үзүүлттэй яваа тэрбээр дэлхийн чансааны эхний найм руу багтах зорилгоор Японы тамирчинтай нударга зөрүүлэх аж.

Түүний өрсөлдөгч нь энэ жил 27 настай. Мэргэжлийн дэвжээнд 16 тулаан хийхдээ 10-т нь ялалт байгуулсан туршлагатай нэгэн.  

зураг