Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчилж саатуулсан асуудлаар өнөөдөр тайлбар өглөө.
Тэрбээр "Танхимд ажиллахаас өмнөх ажил үүрэгтэй нь холбоотой үүссэн асуудлаар баривчлах ажиллагаа явагдсан гэх мэдээллийг аваад байна.
Энэ талаар Авлигатай Тэмцэх Газраас тодруулга авахыг хүсэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлнэ гэсэн.
Танхимын сонгууль явдгаараа явна. Бие даасан бизнесийн төлөөллийн байгууллага учраас энэ үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэдхэн цагийн дараа танхимын шинэ ерөнхийлөгч тодорно. Уг тодорсон хүн гүйцэтгэх удирдлагаа томилох, үүсээд байгаа нөхцөл байдал дээр дараагийн арга хэмжээг аваад явах боломжтой гэж харж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!