Уншиж байна ...

М.Доржпалам: Нийт 380 орчим ажилтан Улаанбаатар хотыг дулаанаар хэвийн хангахаар ажиллаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын инженер хангамжийн чиглэлийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага арга хэмжээг өнөөдөр зохион байгуулжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж "Улаанбаатар хотод дулаан хангамж, ус суваг, контор, СӨХ-ны чиглэлээр 12,000 инженер, техникийн ажилтантай.

Өнөөдрийн дадлагаар шугам сүлжээг засах хурд, онцгой байдлын бэлэн байдал, шуурхай ажиллагааны үеийн дүрмийг мөрдөж байгаа эсэх иргэд гомдол мэдээлэл өгөх гэхээр байдаггүй зэргийг шалгаж байгаа юм.

Дулааны шугам хагарлаа гэхэд ямар хугацаанд засварлах, ямар нөхцөл байдалтай тулгарах вэ гэдгийг дүгнэж, анхаарах зүйлсийг харах зорилготой.

Дадлагад инженер хангамжийн зургаан байгууллага, гэрэлтүүлгийн 16 ААН, байгууллагын төлөөлөл оролцож байна.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан. Давс, бодисыг өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их хэмжээгээр нөөцөлсөн байна" гэв.

Харин нийслэлийн цахилгаан эрчим хүч болон дулаан хангамжийн талаар:

"УБЦТС" ТӨХК-ийн диспетчерийн албаны ахлах инженер Д.Гантулга: Цахилгаан түгээх компани 2024-2025 оны өвлийн бэлтгэлийг 100% хангасан. 11 дүгээр сарын 1-нээс өвлийн горимд шилжиж, 24 цагийн хуваариар ажил үүргээ гүйцэтгэж байна.

"УБДС" ТӨХК-ийн дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга М.Доржпалам: 2024-2025 оны халаалтын улирал эхлэхээс өмнө нийслэлийн дулааны төв шугамын болон насос станцуудын засвар, үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Дулааны сүлжээ компанийн хэмжээнд 20 гаруй машин, механизмтай. Нийт 380 орчим ажилтан Улаанбаатар хотыг дулаанаар хэвийн хангахаар ажиллаж байна.