Уншиж байна ...

Н.Мягмар: Эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж нөхөн төлбөр авсан тохиолдол одоогоор байхгүй

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар дараах мэдээллийг өглөө. 

Эрүүгийн хуульд заасан 21.12 /251.2, 251.3/ Эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан "Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам"-ын дагуу хохирол авсан тохиолдол гараагүй байгаа юм байна. 

Эрхзүйн хувьд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас нөхөн төлбөр олгох бүрэн боломжтой аж. Уг сангаас олгосон нөхөн төлбөрийн 73.88 хувийг хүн алах гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод олгосон нөхөн төлбөр эзэлж байгаа юм байна. 

ШУУД ҮЗЭХ: 
https://www.facebook.com/100064382633728/videos/1527038161322510