Уншиж байна ...
Зураг
Зураг

Авто зам хүүхдийн тоглоомын талбай биш болохыг анхааруулсан БИЧЛЭГ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN

"Авто зам таны болон таны хүүхдийн тоглоомын талбай биш" гэж анхааруулсан бичлэгийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олон нийтэд хүргэжээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч та бүхэн өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зөв соёлтой оролцохыг зөвлөв.

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйгаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-аар тус, тус тэргүүлж байгааг мэдээлээд буй.

Тиймээс 18 нас хүрээгүй, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхгүй хүн цахилгаан дугуй, суррон унавал түр саатуулж, торгох шийтгэл оногдуулж байхаар болоод байгаа билээ.