Уншиж байна ...
Зураг
Зураг

Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлонг буулгаж, хөрсийг ариутгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын дагуу стандартын бус нүхэн жорлонг буулган ариутгаж эхэлжээ.

Ингэхдээ нүхэн жорлонгийн бүхээг болон шал модыг буулгаж, цэвэрлэсний дараа нүхэнд байгаа шингэн бохирдлыг соруулж үлдсэн лаг дээр био бэлдмэл /амьд бактери/ хийж, дээрээс нь шороогоор дарж эргэн тойрны хөрсийг жавельон бодисоор ариутгасан байна.

Одоогийн байдлаар 39 нүхэн жорлонг буулгажээ. Био бэлдмэл /амьд бактери/ нь жорлонгийн ялзмагийг задалж, үнэр дарж 30-40 см суулгах ач холбогдолтой.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Байгаль Орчны Газраас Орхон-Овоот” ХХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа аж.

Нүхэн жорлон нь ус, хөрсийг бохирдуулагч гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.