Уншиж байна ...

Монголчуудын найман зууны тэртээх тагнуулын нууцууд ил болно

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна.

Бүтээлийн онцлог нь судлаачид “Монголын нууц товчоо” зохиолыг тагнуул судлал талаас нь судалж, Их эзэн Чингис хааны тагнуулын үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, тагнуулын хуурч төөрөгдүүлэх аргууд, хүн судлал, нөхцөл байдлын шинжилгээ, нүүдэлчин сэтгэлгээ тагнуулын ажлын төсөөтэй талуудыг орчин үеийн онолоор тайлбарлан, сонирхолтой дүн шинжилгээ хийжээ.

Дэлхийн нийт монгол судлаач эрдэмтэд “Монголын нууц товчоо”-г 100 гаруй жил судалж байгаа  боловч тагнуул судлалын чиглэлээр судалсан тохиолдол гараагүй байна.

Энэ номын ач холбогдол нь монгол судлалд шинэ чиглэл нээх, дэлхийн нийтийн анхаарлыг “Монгол нууц товчоо” судлалд өмнөхөөс илүү идэвхтэй хандуулах, эх түүхийн баримтаа иргэддээ сонирхолтой байдлаар таниулж, “Монгол бахархал”-ын хүрээг тэлэхэд чиглэж буйгаараа онцлог ажээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.