Уншиж байна ...

Өсвөрийн шатарчдын ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Бразилын Флорианаполис хотноо аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 9-нийг дуустал зохион байгуулагдаж буй 2024 оны ахлах насны өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн

  • 14 насны ангилалд FM Ганбатын Тэнгүүндалай
  • 14 насны ангилалд Батбаярын Сэргэлэн
  • 14 насны охидын ангилалд WCM Гурванбаатарын Урангоо
  • 16 насны ангилалд FM Батсүхийн Ананд
  • 18 насны охидын ангилалд WCM Мөнхпүрэвийн Маргад гэсэн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Швейцар системээр 11 өрөг тоглох энэ удаагийн тэмцээнд 62 орны 520 гаруй өсвөрийн шатарчид ухаанаа уралдуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо